Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шийдвэрийг түдгэлзүүллээ

Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281 дүгээр тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ үеэр иргэн Ц.Уянга ярихдаа “Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендер зарлагдсан. Тиймээс энэ ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэх гаргаж, хэрэг үүсгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй.
Хэрвээ Байгалийн түүхийн музейд үйл ажиллагаа явуулж болохгүй л байсан юм бол жил бүр Улсын төсвөөс урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг аваад л яваад байсан. Үнэхээр үйл ажиллагаа тэнд явуулах боломжгүй байхад урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй.


Өнгөрсөн 17 жил Байгалийн түүхийн музейг удирдаж байсан хүн бүх урсгал зардлын төсвийг аваад байсан мөртлөө санаатайгаар барилгыг арчилж тордох, засвар хийлгүйгээр явж ирсэн гэж хардаж байна. Шийдэл бол олон байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаад шинэ барилга барихын тулд заавал хуучныг нь нурааж, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй. Нураах нь хамгийн эцсийн шийдвэр байдаг. Гэтэл энийг хамгийн түрүүнд нь тавьчихаад, тулгалт хийж байгаад нь эгдүүцэж байна” гэв.


Түүнээс “Салбар яамны зүгээс соёлын өвийг нураах асуудлыг хэт улстөржүүлж байна уу” гэж асуухад “Бид хаана, ямар улс төр ярьсан юм бэ. Өөрсдөө улстөржүүлэхгүй л байсан юм бол яах гэж улс төрийн шийдвэр гаргасан юм бэ. Засаг барьж буй ганц нам байгаа. Шийдвэрийг тэр намын дарга нь гаргасан. Тэгж улстөржүүлэхгүй л байсан юм бол улс төрийн бус салбарынх нь хуулийн дагуу соёлын өвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хийхгүй яасан юм бэ. Яагаад бүх салбарын зөвлөгөөн хийж, тэр дундаасаа шийдлээ гаргаж, дүрэм журмаар нь яваагүй юм бэ. Яагаад зөвхөн Засгийн газрын хуралдаанаар мөрөөдлийнхөө тоог тавиад батлаад яваад байна вэ. Бид аль нэг нам гэхээсээ илүүтэй соёлын өвөө хамгаалахаар л тэмцэж байна” гэдэг хариултыг өглөө.
Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах ёстой. Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ. Одоо Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерт шалгарсан компанийн зүгээс аравдугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг нураах ажлыг гүйцэтгэх учраас ажлаа эхлүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.


Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com