Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
“Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж, иргэд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор “Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт, шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.

 Аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, авлигатай тэмцэхэд иргэд хэрхэн оролцох, ямар үүрэгтэйг ярьж таниулан, төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг гэж юу вэ, иргэд хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар мэдээлэл өгөв. Мөн уулзалт, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, гомдол хүлээн авав.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах утас 110 дугаарын утсыг иргэд олон нийтэд таниулан сурталчлах, иргэдийн дунд асуулт хариултын хөгжөөнд АХА тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг уулзалт, өдөрлөгт оролцсон иргэд орон нутагт ажиллаж мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийг сонсож буйд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлэн дахин ирэхийг урьж байв.

Түүнчлэн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулж,  2018, 2019 онд Авлигатай тэмцэх газраас тухайн аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал хүсэлтийг сонсох, гомдол хүлээн авах, иргэдийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Танай аймагт” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг өнөөдөр Дорнод аймагт зохион байгуулагдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com