Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Н.Баяртсайхан: Төрийн удирдлагууд бүх бурууг надад тохох гэж байгаа бол хүлээж авахад татгалзах зүйлгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага /FATF/-ын “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох болсноо мэдэгдсэн. Тэрбээр, “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой. Энэ шаардлагыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзахдаа ч тавьсан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан ч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. СЗХ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын ажил, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд СЗХ-ны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ” хэмээн мэдэгдлээ.


Харин өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд илтгэл тавьсныхаа дараа Монголбанкны  Ерөнхийлөгч Н.Баяртсайхан сэтгүүлчдэд хэлэхдээ “Би хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудал бол бүхэл бүтэн тогтолцооны асуудал. Ийм том асуудлыг зөвхөн нэг байгууллагын нэг хүнд тохно гэж байгаа нь өрөөсгөл. Гэхдээ манай төрийн удирдлагууд энэ асуудалд намайг буруутай гэж үзээд хариуцлага тооцох гэж байгаа бол надад татгалзах зүйл байхгүй” гэв.


Мөн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал бүхий тус албан бичигт “...Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны гуравдугаар сард 2.632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ...Энэ хугацаанд бодлогын хүүг дөнгөж нэг хувиар нэмэгдүүлсэн нь цаг хугацаа алдсан төдийгүй Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна...” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com