Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Төрийн ордонд эмнэлгийн дарга нар, гадаа нь жинхэнэ эмч нар “хуралдлаа”

Төрийн ордонд Монголын эмч нарын VI дугаар их хурал өнгөрсөн баасан гарагт болов. Энэ чуулганы үйл ажиллагаатай зэрэгцэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шүүмжилж иргэд төрийн ордны гадна жагслаа. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дарга нар ордон дотроос дүгнэсэн бол иргэд ордны гадна шүүмжилж байсан юм.Тэдний нэг, эмч Д.Гантөмөр хэлэхдээ “Олон жил хийгдээгүй тасалдсан эмч нарын чуулганыг хийж байгаа нь сайшаалтай. Гэвч эмч нарын чуулганд эмнэлгийн дарга нар, тасгийн эрхлэгч нар оролцож байна. Галын фронт дээр байдаг эмч нарын төлөөлөл энэ чуулганд байхгүй байна гэсэн үг. Өнөөдөр эрүүл мэндийн салбар доголдоход хүргэсэн хүмүүс бол хуралд оролцож буй удирдлагын түвшнийхэн. Мөн “Эмч хүн жаргалын ээж” хөтөлбөр одоогоос гурван жилийн өмнө эхэлсэн байдаг. Гэтэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Түүнчлэн эмч нарын нийгмийн асуудал буюу орон сууц, цалин зэрэг асуудлыг огт шийдсэнгүй. Үүний нэг тод жишээ өрхийн эмнэлэгт эмч тогтохгүй явдал. 400 хүрэхгүй мянган төгрөгийн цалингаар яаж ажиллаж амьдрах юм бэ? Цалин нь ийм бага учраас өрхийн эмч нар тогтвортой ажиллаж чадахгүй гурван сар болоод л солигдох болсон” гэв. 

Иргэдийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд жилд 500 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг аж. Гэтэл энэ мөнгийг арилжааны банкаар дамжуулаад угаачихсан байдалтай байна. ЭМДС байгуулагдаад эрүүл мэндийн салбарын ажилчдад ямар ч үр дүн авчираагүй аж. Угтаа даатгалын шимтгэл нэмэгдэхийн хэрээр дагаад эмч нарын цалин нэмэгдэх ёстой ч өнөөдөр нэг ч төгрөг нэмээгүй байгаа гэнэ.
Тэрчлэн эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд хүнд байдалд орсон нь мэргэжлийн бус сайдтай холбоотой болохыг бүгд хэлж байлаа. Өнөөдөр эх хүүхдийн эндэгдэл нэмэгдчихлээ гэтэл энэ мэдээлэл сайдын чихэнд хүрдэг эсэх нь тодорхойгүй. Нөгөө талаас хөдөө орон нутагт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлнэ гэсэн боловч бас л шийдэгдээгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Бүх зүйл болж бүтэж буй мэтээр ярьж байгаа дарга нарын цаана ард иргэдийн амь нас эрсдэлд орж байна гэж жагсагчид хэлсэн юм. Тиймээс энэ мэт алдаатай бодлогыг эсэргүүцэж, эмч нар болон иргэдийн төлөөлөл бухимдлаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com