Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Арваас дээш жил ханилсан хосууд анхны хуримаа хийлээ
Хурим бол хүний амьдралын хамгийн гайхалтай дурсамжит үйл явдал, нандин мөчүүдийн нэг билээ. Магадгүй амьдралд ганц тохиох тэр л өдөр зүрх сэтгэлд үүрд мөнхлөгдөж үлддэг биз ээ.
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн иргэн” өдөрлөгийн хүрээнд арваас дээш жил ханилсан 38 хосын гэрлэх ёслолын үйл ажиллагаа болов.
Гэрлэх ёслолд Нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс гурван хос, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гурван хос, Нийслэлийн хот тохижилтын газраас найман хос нийт 38 хос оролцсон юм. Энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн хүрээнд баталгаат гэр бүлийг нэмэгдүүлэх, залуу гэр бүлд үлгэрлэж үзүүлэх, хамтын амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой зохион байгуулагдаа.

Тус үйл ажиллагааны талаар Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяагаас тодрууллаа. Тэрбээр,
 
“Энэ жил Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Гэрлэх ёслолын ордон долоо дахь жилдээ “Нийслэлийн иргэн” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг гэрлэлтийн баталгаа аваад арваас дээш жил хамт амьдарсан, хуримаа хийж амжаагүй хосуудад зориулан хийдэг. Энэ удаа Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран нийслэлийн байгууллагуудад ажилладаг ажилтан, албан хаагчдын дундаас сонгон 16 хосын хуримын ёслолыг хийж байна. Ингэхдээ Гэрлэх ёслолын ордон хосууддаа тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. 
Олон жил хамт амьдарсан  хосуудынхаа амьдралд урам зориг өгч, нэгэн дурсамжийг үлдээн, ёслол төгөлдөр хуримаа хийх боломжийг нь олгож байна. Ингэснээр нийгэмдээ үнэ цэнтэй гэр бүлийг бий болгох, бататгах улмаар бусад залуу хосууддаа үлгэрлэн дэмжих үйл ажиллагаа юм. Энэ жилийн хувьд хөнгөлөлт үзүүлэн Мартын 8-ны баярын өдөр одонтой ээжүүдийн хуримын ёслол, Олон улсын гэр бүлийн өдрөөр цагдаагийн байгууллагын ажилтнуудад гээд нийт 50 орчим хосууд гэрлэх ёслолоо албан ёсоор хийсэн” гэв.
 
Гэр бүл байна гэдэг сайн эцэг эх байх үүрэг юм
“Намайг Д.Баяртогтох гэдэг. Эхнэрийг минь Х.Буянтогтох гэдэг. Бид хамт амьдраад 35 жил болжээ. Энэ хугацаанд олон зүйлийг даван туулсан. Хамгийн гол нь эв найрамдалтай байж, үр хүүхдээ сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэр бүл болно гэдэг сайн эцэг эх, эхнэр нөхөр байх үүрэг юм. Бид хоёр хоёулаа нийслэлийн хот тохижилтын газрын зам цэвэрлэгч. Энэ ажилдаа 20 гаруй жил ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа сайхан боллоо. 60 нас гарч буй бид хоёрыг дэмжсэн хамт олондоо баярлаж байна” хэмээв.
“Намайг О.Долгормаа гэдэг. Өнөөдөр сэтгэгдэл маш өндөр байна. Бид өмнө нь яг ингэж хуримаа хийж байгаагүй. Сайхан байдаг юм байна. Бид Нийслэлийн хот тохижилтын газрын ногоон байгууламжийн газар цэцэрлэгч хийдэг. Бид 13 жил хамт амьдрахдаа бие биеэ дэмжиж ирсэн. Залуу хосууддаа хандаж бие биедээ хүлээцтэй байгаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.
Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 41 дэх жилтэйгээ золгож байна. 1976 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийтдээ 36800 гаруй залуу хосын гал голомтыг бадрааж, хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулжээ.
 
Б.Мөнхбайгаль
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1981165.225.210.111
I llove reading an article that can make men and women think. Also, thanks for permitting me to comment! Поддубный даже просил сестру выслать ему посылку с этими овощами вСША, где в 1925 году он с успехом гастролировал, шокируя публику тем, что с легкостью побеждал атлетов, которые были моложе его на 10, 20, а порой и на
2020/07/30
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com