Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
1000 хятадын асуудал ҮАБЗ-д хамаагүй гэв

-Дээрх хэрэгт дахин хоёр монгол, гурван хятад иргэнийг холбогдуулж шалгахаар болсон байна-

Өмнөд хөршийн найман зуу шахам иргэд цахим гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан дуулиан ингэсхийгээд намжих шинжтэй. Учир нь, тагнуул, цагдаагийнхан найман зуун хятадыг барьж, Засаг хаалттай хуралдаж, цахим орчинд ид шуугиан тарьж байх хооронд Үндсэн хуулийн цэц ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эрхзүйн зохицуулалтыг үгүй болгосон байжээ. Ингээд бид өчигдрийг ой санамжаасаа арчиж хаяад, өнөөдөртэй зууралдаж сууна.
Үүнээс өмнө, Монгол Улсын хилээр үлэг гүрвэлийн яс нэг бус хэд хэдэн удаа гарч явсан тохиолдол бий. Хачирхалтай нь, дээрх хэргүүд дандаа гадны улсуудын мэдээллээр илчлэгдсэн байдаг. Динозаврын яс гэдэг бол хэд хэдэн үхэртэй тэнцэх хэмжээний овортой ачаа. Хуулиар хилээр гаргахыг хориглосон байдаг. Америк тивээр зочлоод ирсэн үлэг гүрвэлийн ясыг хэн хэзээ, хэрхэн гаргасныг өнөөдөр ч тогтоогоогүй байна. Түүнчлэн, Монголбанкинд тушаах алтны хэмжээ их хэмжээгээр буурсан үзүүлэлт бий. Энэ бүхэн дотооддоо шингэсэн гэхэд хэн ч итгэхгүй. Хилээр гарсан байж таараа. Ийн хардахын учир бол үлэг гүрвэлийн ясыг анзааралгүй гаргадаг хил маань, ганц хоёр килограмм алтыг илрүүлнэ гэдэг эргэлзээтэй. Гэхдээ энэ бүхэн амьгүй эд зүйл.
Харин амьд, нэртэй устай мянга шахам хятад иргэн монгол улсын хилээр орж ирчхээд, монголчуудын ихэнх нь орж үзээгүй, тансаг буудлуудад дээд зэрэглэлийн хоол зооглоод, компьютер тоглоод сууж байхыг хэн ч мэдээгүй нь гайхмаар. Үнэндээ тэдний тоглоом нь бидний саарал жагсаалтаас хар жагсаалт руу шилжих зам байхыг ч үгүйсгэх аргагүй. Зохиолч Зундуйн Дорж нэгэнтээ хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян монгол баян гэж хэлсэн. Харин өнөөдөр хэл маань англи, хил маань хашаа, мал маань хятадын хүнс болж хувирчхаад байна. Энэ бүхэнд санаа тавьж байгаа хүн нь хөдөөгийн сайд Ч.Улаан л бололтой. Үнэн хэрэгтээ энэ бүхэн хөдөөгийн сайдын ч, тагнуул, цагдаагийн даргын ч ажил биш юм. Хэлтэй, хилтэй, малтай ардчилсан улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллага бий.
Уг нь, ҮАБЗ шуурхай хуралдаж, энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой баймаар. Гэтэл таг. ҮАБЗ-ийн албаны утсаар холбогдож, энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодруулахад “Бидэнд энэ асуудал хамаагүй” гэх утгатай тайлбар хэлсэн юм. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь сул, хариуцлагагүй байгааг харуулсан үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй.

Анхнаас нь манай улсад орж ирэхэд нь яагаад хяналт тавиагүй, бүртгэл судалгаа хийгээгүй, нэг газар олноороо цугларч, их хэмжээний IT тоног төхөөрөмжүүдийг юунд ашиглаж байсныг мэдээгүй гэх мэт энэ олон асуултын хариултад холбогдох хууль хяналтын байгууллагууд нь хариулт өгөх ёстой. Хэрэв эзэнтэй, хуультай улс орон байсан бол ийм зүйл гарахгүй. Олноороо зохион байгуулалттай хууль зөрчсөн, аливаа үйл ажиллагаа хийх нь бүү хэл тухайн улс руу зорчих виз гаргуулахын тулд бүтэлгүйтдэг явдал өдөр бүр иргэдэд тулгарч байгаа. АНУ шиг биш юмаа гэхэд ядаж тусгаар улс, хууль хяналттай улс юм бол арай л өөр байдлаар асуудалд хандах ёстой. Хяналт тавьдаг байгууллагууд нь шалгаад асуудлыг тодорхой болгох байх. Энэ бол Монголын төрд өгч байгаа маш том дохио. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэмжээнд байж чадахгүй байна шүү гэдгийг харуулсан сануулга боллоо. Ард иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрх нь үндсэндээ алдагдсны тод жишээ болж байгаа юм.

Засгийн газар ч хаалттай хуралдааны дараа нэгдсэн мэдээлэл өгч, ард иргэдийн мэдэх эрхийг хангасангүй. Адаглаад хуульзүйн сайд нь “А” ч гэж дуугарсангүй. Энэ асуудлыг том зургаар нь харвал бүхэлдээ хуульзүй, дотоод хэргийн яамны эд эс бүрт хамаарна. Салбарт нь ийм асуудал үүсчихээд, иргэд айдас хүйдэст автаад сууж байхад салбарын сайд нь нүдэн балай, чихэн дүлий суугаа нь ард түмнийг доромжилж буй хэрэг гэлтэй. Тагнуул, цагдаагийн дарга нар төрөөс хоол иддэгийн хувьд төрийн өмнөөс ганц, хоёр мэдээлэл өгч, хэвлэлийнхний амыг хаах шив. Тэдний өгч буй мэдээллээр “Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. БНХАУ-ын иргэд Монголд орж ирсний дараа цахим орчинд ямар нөхцөл үүсдэг талаар бид судалгаа хийж, наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан гэх дөрвөн хятад, нэг монгол иргэнийг саатуулсан. Одоо байцаалт өгч байгаа. Энэ хүмүүс эдгээр иргэдийг зохион байгуулж, орон байраар хангах, ажиллах нөхцөлөөр хангаж байсан. 1000 гаруй компьютер, 10 мянга орчим гар утасны сим хэрэглэж байсан. Тэд хяналтад байгаа учраас үүнээс айж, эмээх зүйл байхгүй. Цахим ертөнцөд аюулгүй байдал үүсгэж болзошгүй учраас Тагнуулын ерөнхий газар ажилласан, ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар мөнгө угаахтай тэмцэх хэмжээнд хүрсэн. Мөнгө угаах гэдэг нь цахим тоглоом болон өөр олон төрлөөр явагдана. Шалгалт одоо үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 800 гаруй хүнийг саатуулах боломжгүй учраас өөрсдийнх нь буудаллаж байгаа байранд байлгаж, байцаалт мэдээлэл аваад явж байна. Мөн эдгээр иргэд нь жуулчны визээр хил нэвтрэн хууль зөрчиж ажил хийсэн учраас албадан гаргах боломжтой" гэсэн юм.

Үнэндээ, эрх баригч нам, Засгийн газар хууль, хүчний байгууллагын үүрэгт ажлыг өмнөөс нь гүйцэтгэж, “баатар”-ын дүрд тоглодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс өмнө Салхитын мөнгөний орд дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар гүйцэтгэх ажиллагаа явуулсан туршлага бий. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч түүний халааг авч ганц хоёр хэрэг илрүүлсэн удаатай. Энэхүү явдал хуулийнхны дургүйцлийг төрүүлж, нэлээд шүүмжлэлд өртсөн болохоор энэ удаад ус балгасан мэт дуугүй байгаа бололтой. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь чухамдаа нууцаар, мэдэгдэхгүй хийдэг үйлдэл гэнэ. Харин манай дарга нар хэвлэл мэдээллийнхнийг дагуулаад, олны нүдэн дээр баривчилж байгаа ажлыг пиар гээд нэрлэчхэд буруудахгүй болов уу. Одоо ард түмний өмнө Тагнуул, Цагдаа, Засгийн газар баатар болж, өнөө муусайн хятадууд ахиад л “дайсан” болчих нь тэр.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийслэлд үүрлээд байсан мянга шахам хятадууд зүүн өмнөд Азийн орнуудад санхүүгийн луйвар хийж байгаад хөөгдсөн бүлэглэл бололтой гэнэ. Эдгээр хүмүүсийн бичиг баримтыг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнуудаар хянуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Эрээн хот дахь консулын газраас 30 хоногийн хугацаатай виз авсан байжээ. Засгийн газрын хуралдаанаар өмнөд хөршид суугаа Консулынхан хяналтгүй виз олгож, визний бизнес эрхэлж буй асуудлыг ч хөндсөн гэнэ. Үүнээс улбаалаад Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун визэн дээр сууж байгаа. Түүний эхнэр хажууд нь касс хийдэг. Тэгэхээр үүнийг Шинэ намын сонгуулийн санхүүжилт гэж хардах үндэслэл байна” хэмээн ярьсан юм. Хэрэв энэ бүхэн үнэн бол ийм хариуцлагагүй томилгоо хийж суудаг Гадаад хэргийн сайд Х.Цогтбаатар үүний өмнө хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг болоод байна.
Түүнчлэн, манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хоногийн хугацаатай визээр орж ирсэн 800 иргэнийг цаг тухайд нь буцааж гаргах асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар хариуцах ёстой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр иргэд бүр зургаан сараас эхэлж манайд орж ирсэн гэнэ. Найман сард орж ирсэн иргэд байсан ч гэлээ эдгээр иргэдийн визний хугацааг дуусмагц албадан гаргаагүй Д.Мөрөн дарга мөн энэ хэргийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

Энэ хэрэг ингэсхийгээд намжих тухай нийтлэлийн эхэнд дурдсан. Үүнийг тагнуулын ерөнхий газрын дарга Т.Гэрэлийн мэдэгдэл нотолсон гэхэд болно. Тэрбээр, мянга шахам хятадуудыг зохион байгуулсан гэх дөрвөн хятад, нэг монгол иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Бусдыг нь албадан гаргана гэсэн. Тэгэхээр өнөө сүртэй, дуулиан тарьсан баривчилгаа эцсийн бүлэгтээ ямар зорилготой үйлдэл байв гэдэг асуулт гарч ирэх нь дамжиггүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, тамгын газрын дарга нарт хариуцлага тооцож, ийм алдааг ахин гаргуулахгүйн төлөө бодитой ажил хийхгүй юм бол энэ бүхнийг хэдхэн хоногийн ой санамжтай монголчууд мартчих гээд байна. Өнгөрсөнд үлдээсэн алдаа бүхний төлөөсийг ирээдүй биднээр төлүүлдэг тухай “Чернобыль” кино тодорхой харуулдаг шүү дээ. Үүнийг санаарай, эрх баригчид минь.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com