Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
У.Хүрэлсүх, МАН-ын рейтинг унахад “Угаарын хий”, “Саарал жагсаалт” нөлөөлж байна
Mongolian Poll мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XV” судалгааны үр дүнгээс энэ удаа “зөвхөн улс төрийн асуудлаар хийгдсэн зарим санал асуулгын үр дүн”-г олон нийтэд нээлттэй толилуулж байна.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн 4 жил хамруулж байгаа бөгөөд, энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийг 2019 оны аравдугаар сарын 29-31 ны өдрүүдэд цуглуулсан болно. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргах юм.
Судалгааны түүврийн хэмжээ ±3.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.
Статистик тооцоололд дараах томьёог ашиглав:

 

Мэдээлэл, судалгааны төвийн захирал Р.Цэдэнсодном
 
-НИЙГМИЙН АНХААРАЛД БАЙГАА ЗАРИМ АСУУДАЛД ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ-
 
Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 76.9 хувь нь “саарал жагсаалт”-д Монгол улс орсон асуудлаас болж цаашид ирэх сөрөг нөлөөллөөс болгоомжилж байна гэжээ. Энэ хандлага Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна.
 
Иргэдийн ихэнх нь Монгол Улс “саарал жагсаалт”-нд орсон асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хандлага Улаанбаатар хотын иргэдийн дунд өндөр байгаа бол, УИХ, Монголбанк хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн хандлага хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна.
 
Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа асуудалд судалгаанд хамрагдсан иргэдийн 74.1 хувь нь санаа зовж байна гэжээ. Энэ хандлага Улаанбаатар хотын иргэдийн дунд өндөр байна. Харин хөдөө орон нутагт байгаа иргэд “өөрт хамаагүй” асуудал гэсэн байр сууриас асуудалд хандаж байгаа нь судалгааны анхдагч мэдээлэл цуглуулах явцад ажиглагдаж байв.
 
Сайжруулсан шахмал түлшинд иргэд хордож, амь насаа алдаж байгаа асуудалд судалгаанд хамрагдсан иргэдийн 37.3 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 36.9 хувь Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
 
-УЛС ТӨРИЙН ТОГТМОЛ АСУУЛТ БА ХАРЬЦУУЛАЛТ-
 
Судалгааны дүнгээс харахад, Нийгэм эдийн засгийн байдал улам доройтож байна гэх иргэдийн байр суурь нэмэгдэж байна. Учир нь 2019 оны есдүгээр сард хийгдсэн судалгаанд иргэдийн тус байр суурь 51.1 хувьтай байсан бол 2019 оны аравдугаар сард 63.0 хувь болж өсжээ.
 
2019 оны есдүгээр сар болон аравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээг харьцуулж үзвэл, тоон дүн тогтвортой байна.
 
2019 оны есдүгээр сар болон аравдугаар сард УИХ-ын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээг харьцуулж үзвэл тоон дүн тогтвортой байна.
 
2019 оны есдүгээр сар болон аравдугаар сард У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээг харьцуулж үзвэл “маш муу” гэсэн үнэлгээ 25.6 хувиас 35.8 хувь болж өсжээ.
 
2019 оны есдүгээр сар болон аравдугаар сарын улс төрийн намуудын рейтингийг харьцуулж үзвэл Монгол Ардын нам /МАН/-ын рейтинг 13.2 хувь болжээ. МАН-ын рейтинг болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны үнэлгээ буурахад “сайжруулсан шахмал түлш”-нд иргэд хордож байгаа асуудалд болоод Монгол улс “саарал жагсаалт”-нд орсон явдал рейтинг буурахад нөлөөлж байна. Харин АН-ын рейтинг 20.6 хувь болж өссөн бол, хөвөгч сонгогч буюу аль нэг улс төрийн намыг дэмжихгүй байгаа иргэд 58 хувьтай байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1977167.179.113.35
You actually make it seem so easy with your presentation but I find this topic to bbe actually something that I think I would never understand. It seems too complicated and very broad for me. I am looking forrward for your next post, I'll tryy to get thhe hang off it! Deportes de fuerza website cómo bombear lla prensa
2021/04/16
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com