Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монголчууд багийн спортын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа
Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпын эрх авсан орнуудыг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор зарлалаа. Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх эрх албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын түүхэнд багийн спортын төрлөөр анх удаа олимпын эрх хүртэж байна.
Монголын багаас гадна ОХУ, Румын, БНХАУ-ын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчид олимпын эрх авлаа. Манай бүсгүйчүүд Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар багаа бүрдүүлсэн юм. Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эр­чүүд энэ удаа чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болов. Эрэгтэй багийнханд олим­пын эрх авах хоёр ч тэмцээн бий. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпын эрх хүртлээ.

Монголчуудын холын мөрөөдөл болсон багийн спортоор олимпын эрх авахад МҮСБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ маш том үүрэг гүйцэтгэсэн. С.Эрдэнэ сагсан бөмбөгийн хөгжлийг нэг шат ахиулах, аавынхаа хүсэл зорилгыг үргэлжлүүлэхийг хүсээгүй бол өнөөдрийн Монголын амжилт ирэхгүй байсан нь гарцаагүй. Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Тэнгэрт байгаа аавынхаа өмнөөс, энэ спортын төлөө үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн гэр бүлийнхээ бүх гишүүдийн нэрийн өмнөөс та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Ахмад, дунд үеийн сагсан бөмбөгчдөө эргэн саная. Үе үеийн сагсан бөмбөгчдийнхөө зүтгэлийн мөрөөр замнасаар өнөөдөр бид олимпод хүрлээ. Эмэгтэй багтаа өндрөөс өндөр амжилт хүсье. Эрэгтэйчүүд маань ч тун удахгүй олимпын эрхээ авна гэдэгт итгэлтэй байна. Тэд маань дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Тун удахгүй олимпын эрхийн төлөөх тэмцээн болно. Эрчүүд маань олимпын эрхийг гуйж биш гуядаж авна аа. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна. Олимпын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе” гэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com