Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Солонго: Өглөөний номын санг бусад хүмүүс нээгээсэй гэж хүсдэг

Техник технологи хөгжсөн энэ эрин үед бүх мэдээлэл утас таблетанд багтдаг болсон гэхэд хилсдэхгүй. Бид мэдээ, мэдээллээр бөмбөгдүүлж байгаа ч мэдлэгээр цангаж байна. Өдөр бүр хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн урсгал дунд хөвж байгаа ч тухлан сууж, догдлон уншсан номтойгоо яаж зүйрлэх билээ. Ном уншсанаар бидний тархи илүү тэлж, хөгжиж, ой тогтоолт, логик сайжирдаг. Мөн стрессээс салах нэг арга шүү дээ. Тиймээс нийгмийн янз бүрийн асуудлыг уншиж өөрийгөө сртесстүүлэхээр, дуртай номоо уншиж амьдралаас таашаал ав. Ном бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг мөн. Бид үүнийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Ингээд нар мандахаас өмнө үүдээ нээдэг “Өглөөний мини номын сан”-гийн үүсгэн байгуулагч А.Солонготой ярилцаж номын сан болон ном уншихын давуу талыг ярилцлаа.


-Хамгийн эхлээд өөрийгөө болон “Өглөөний мини номын сан”-гийн талаар танилцуулаач?
-Сайн байна уу? Танд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Намайг А.Солонго гэдэг. Өглөөний мини номын сангийн үүсгэн байгуулагч. Манай өглөөний номын сан нээгдээд 22 хонож байна. Ажлын өдрүүдэд өглөө 6 цагт нээж, оройн 21 цагт хаадгаараа бусад номын сангаас онцлог.
-Ямар зорилготойгоор энэ газрыг нээсэн бэ?
-Би анх 13 настайдаа Алескандр Дюмагийн “Монте Кристо Гүн” гэдэг номыг уншаад номонд дурлаж байлаа. Тэр үед 10 жилийн сурагч байсан учраас хичээлдээ явахаасаа өмнө номоо уншдаг бас эрт босоод номоо унших үед гэрийнхэн маань унтаж байдаг тул өглөө онгойдог номын сан байдаг ч болоосой гэж их хүсдэг байсан. Тэр үедээ би том болоод өглөө эрт нээдэг жижигхэн номын сантай болно оо гэж мөрөөддөг тийм л хүүхэд байсан. Харин одоо тэр мөрөөдлөө л биелүүлж явна даа. Тэгэхээр манай номын сангийн гол зорилго бол нэгдүгээрт бусад номын сан бидний ажил эхлэхэд нээж, ажил тарахад хаадаг учир бид ажил эхлэхээс өмнө буюу 6 цагт нээж, ажил тарахад буюу 21 цагт хаана. Хоёрдугаарт, оюутнууд сургуулийн номын сандаа суудаг, харин бусад ажилтай залууст маань ном унших газар, цаг нь хомс учраас залуучууддаа ном унших орчинг бүрэлдүүлэх юм. Гуравдугаарт, нэг хүн ч гэсэн хэрэг болгон манайхыг зорьж ирээд ном уншиж байвал бид үйл ажиллагаагаа явуулсаар л байх болно. Хамгийн том шалтгаан нь ном унших соёл түгээх, ном уншдагаараа бахархах мэдрэмжийг бусдад түгээхийг зорьдог юм.
-Залуучууд хэр их ном уншдаг вэ?
-Нэг үеэ бодоход залуучууд маш их ном уншдаг болсон байна. Гэхдээ тийм ч хангалттай биш. Манайд цөөхөн номын сан байдаг. Ер нь ном хүний нүдэнд ил, гарт ойр байх тусам хүнд ном унших сэдэл төрж байдаг. Тиймээс номыг хүмүүст улам илүү ойртуулмаар байна. Энэ нь миний нэг хүсэл.
-Танай төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Манайх нээгдээд удаагүй байгаа ч одоогоор 10 хүн карт нээлгэсэн байна. Өглөө эрт босдог ихэнх хүмүүс маань зарим өдөр нь дасгал хөдөлгөөн хийж, зарим өдөр хичээл номоо хийнэ гээд нарийн төлөвлөгөөтэй байдаг л даа. Тэгэхээр бүгд л байнгын үйлчлүүлэгчид гэсэн үг.
-Өглөө эрт босох болон ном уншихын давуу тал юу вэ?
-Өглөө эрт босно гэдэг нь өөрөө биологийн хуулийн дагуу бие организм маань зөв горимд орж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь эрүүл мэндэд асар том нөлөөтэй. Мөн нар мандахаас өмнө босоод нар мандахыг харж чадвал маш их энергийг өөртөө шингээж ажил үйлс тань тэр хэмжээгээрээ бүтэмжтэй байна. Ном уншихын хувьд бол өглөө эрт босоод өөрийгөө хөгжүүлэх нэг төрлийн л үйл ажиллагаа юм. Таны өглөөний ном өглөөний цай шиг зуршил болчихвол үгээр хэлэхийн аргагүй том хөрөнгө оруулалтыг та өөртөө хийж байна л гэж ойлгох хэрэгтэй.


-Бүх насны хүмүүс үйлчлүүлдэг үү?
-Манайд бага насны хүүхдүүд байхгүй ээ. Хүүхдүүд өөрийн гэсэн сургуульд сурах том ажилтай, завгүй хүмүүс шүү дээ. Бас эрт босч ачаалал даах нас нь арай л болоогүй байгаад байдаг. Гэхдээ ахлах ангийн хүүхдүүдэд бол манайх нээлттэй.
-Танай төвөөс ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Манайх бямба гарагт олон төрлийн хүнд хэрэгтэй байж болох сэдвийн хүрээнд лекц, семинар, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жишээ нь эрүүл мэнд, боловсрол, санхүү гэх мэт хүн болгоны амьдралд ойр сэдвүүд юм.
-Ямар ч ажлыг эхлүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал гардаг. Үүнийгээ яаж шийдэж байна вэ?
-Хүсэл мөрөөдлөө дагаад эхлүүлсэн үйл ажиллагаа болохоор эхний хөрөнгө оруулалтыг бид өөрсдөөсөө гаргаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нарийн тооцоолсон зүйл одоогоор алга байна. Ямар ч байсан карт нээсэн болон гэрээр ном авч явахад олсон мөнгөөрөө хүмүүст хэрэгтэй, шаардлагатай байгаа уншихыг хүссэн номыг нь авч тавьдаг. Бямба гаргийн үйл ажиллагааг бага зэрэг төлбөртэйгөөр хийдэг үүнээс олсон мөнгөө түрээсэндээ хүргэх гэж хичээж байна даа.
-Цаашдын төлөвлөгөө зорилго юу байна.
-Манайхыг хүмүүс энд тэнд салбар нээгээч гэж их санал болгодог. Гэхдээ бид салбар нэмэх бус бусад хүмүүст ийм номын сан байж болдог бас та ч нээж болно гэдэг сэдлийг төрүүлэхийг зорьж ажиллаж байна. Манайхыг хараад том том дэлгүүрүүд номын сангийн жижиг тасаг гаргаж болох юм байна гэж хараасай
-Залуучдадаа уриалмаар ч юм уу хэлэх зүйл байна уу?
-Бүх боловсролын эх нь ном байдаг бөгөөд ном уншвал хувь хүн хөгжинө. Олуулаа уншвал улс хөгжих учраас залуучууддаа хандаж хэлэхэд номын цагаан солио тусталаа ном унш гэхгүй ээ, гэхдээ л ном унш залуус аа. Баярлалаа.

 

Э.БОЛОР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
1975138.117.181.227
I just could not go away your site prior to suggesting that Iactually enjoyed thhe standard info an individual provide to yoiur guests? Is gonna be again regularly to investigate cross-check new posts darmowe bonusy kasyno web page kasyno z bonusem na start bez depozytu
2021/07/26
197982.165.105.48
We're a gaggle of volunteers and starting a new scheme in our community. Your site provided us with useful info to work on. You've done a formidable task annd our whole neighborhood can be thankful to you. الحساب التجريبي الخاص بك بداية ناجحة web site الحساب التجريبي الخاص بك بداية ناجحة
2021/07/04
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com