Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
А.Даваадорж: Энэ жил дулаан өвөл болно
Илүү сартай налгар намар дуусч, өвлийн улирал айсуй. Цаг агаар сэрүүсч эхэлсэн энэ үед хүмүүс дор бүрнээ бэлтгэлээ базааж, өвлийг өнтэй давахыг хичээдэг билээ. Бидний аж амьдралд нөлөөлдөг байгалийн хүчин зүйлүүдээс шалтгаалан бид аян замд гарах, мал сүргээ оторлох зэрэг олон зүйлийг төлөвлөдөг. Энэ жилийг хахир хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл иргэдийн дунд яригдаж байсан юм. Тиймээс энэ талаар албаны хүнээс тодруулсан юм.
Энэ өвөл баруун аймгуудын нутгаар олон жилийн дундажтай ижил байх бол, төвийн болон Говь, зүүн бүсийн аймгууд харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Харин Алтайн өвөр говийн нутгийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох аж.  Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтэн А.Даваадорж “Манай улсад энэ сарын 5-7 өдрүүдэд “Зүүн Азийн орнуудын өвлийн улирлын цаг агаарын төлөв байдал” сэдэвт Олон Улсын долдугаар хурал боллоо.
Уг хуралд Япон, Хятад, Солонгос, Монгол гэх дөрвөн орны 50 гаруй судлаач, цаг уурч нар оролцож, цаг агаарыг урьдчилан мэдээлэх шинэ технологи, өнгөрсөн зуны улирлын агаар мандлын төлөв, манай улсын өвөлжилтийн бэлтгэл болон энэ өвлийн Зүүн Азийн бүс нутгийн цаг агаарын урьдчилсан төлөв зэрэг дөрвөн бүлэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн дүнгээр энэ өвөл Зүүн Азийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байх төлөв гарсан. Мөн ихэнх нутгаар хур тунадасны хэмжээ олон жилийн дундажтай ижил байгаа. Харин Хятадын баруун хэсгээр хур тунадас арай ахиу орох төлөвтэй байна. Зүүн Азийн агаарын температурыг тодорхойлдог нэг хүчин зүйл нь өвөл манай оронд тогтдог Сибирийн их даралтын орон байдаг. Энэ жилийн Сибирийн их даралтын орны эрчим сул, мөн хойд мөсөн далайн мөсөн уул буюу арктикийн мөс нэлээн хайлсан байдалтай байна. Энэ арктикийн мөсний хайлалт нь өвлийн агаарын температурт их нөлөөлдөг. Энэ зүйлүүдийг үндэслэн энэ өвлийг дулаан болно гэж тодорхойлж болохоор дүр зураг харагдаж байна. тэгэхээр энэ өвөл маш дулаахан болно гэсэн үг.
Харин бид энэ жилийн төлөв байдлыг албаны хүнээс тодруулсаны дараа ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар болон цочир хүйтэрлын талаар лавласан юм.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

-Ойрын өдрүүдийн манай орны цаг агаарын төлөв хэр байна вэ?
-Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст болж байгаа агаар мандлын нөлөөгөөр энэ жил бусад жилийнхтэй харьцуулахад дулаан намар боллоо. Өчигдөр өглөөнөөс эхлэн нутгийн баруун хэсгээр бага даралтын орон орж ирснээр зарим газраар цас орж байна. Ерөнхийдөө ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах, агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа.
 
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв
Баруун зүгийн нутаг. Ойрын өдрүүдэд бага зэрэг хүйтэрнэ. Арваннэгдүгээр сарын дунд үе, болон сарын сүүлээр Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын ихэнх нутаг Завханы хойд хэсэг болон Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд, сарын дунд үе мөн сарын сүүлчээр цас орох төлөвтэй.
Салхи сарын дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй
Төвийн нутаг. Ойрын өдрүүд, сарын дунд үе, сарын сүүлчээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүрч хүйтэрнэ.

Энэ сард Хөвсгөлийн ихэнх, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд мөн сарын дунд үед нутгийн хойд хэсгээр, сарын сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Сарын дунд болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн зүгийн нутаг. Ойрын өдрүүдэд бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сарын сүүлчээр хүйтэрч шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна. Сарын сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Ойрын өдрүүд, сарын дунд үеэр ихэнх нутгаар, сарын сүүлчээр зарим газраар цас орно.
Салхи ойрын өдрүүд, сарын дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Ойрын хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. сарын дунд үеэс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. сарын сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

 
Э.БОЛОР
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com