Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙН СПОРТЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ жил тохиож байна. 30 жилийн ойн хүрээнд ардчиллын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах, залуу үед ардчиллын тухай зөв ойлголтыг төлөвшүүлэх талаар олон уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байна.  Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дунд урлаг, спортын их наадам улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж байна.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын их наадам “Үндэсний олимп” цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.


Спортын наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг оролцож, сагс, волейбол,  ширээний теннис зэрэг  спортын таван төрөлд  өрсөлдөв. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга  С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын холбогдох албаны хүмүүс  оролцож, тамирчдад амжилт хүслээ. Тус наадам бүтэн сарын турш үргэлжилж, бүстээ тэргүүлсэн багууд шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм. Ардчилсан нам 2019 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд залуусыг идэвхжүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү спортын наадам юм. Спортын “Их наадам”-ын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд шилдгүүдээ тодрууллаа. Улс орон даяар зохион байгуулж буй урлаг спортын наадмын нэгдүгээр үе шатыг бүсчлэн зохион байгуулсан бөгөөд Төвийн бүсийг Ц.Батхуяг даргатай Орхон аймгийн Ардчилсан намын хамт олон, Зүүн бүсийг М.Идэрбат даргатай Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хамт олон, Баруун бүсийг Ч.Чинбат даргатай Ховд аймгийн Ардчилсан намын хамт олон, Нийслэлийн бүсийг Д.Баттулга даргатай нийслэлийн Ардчилсан намын ХЭГ-ын хамт олон амжилттай зохион байгууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com