Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
АЛБАНЫ АВТОМАШИНЫГ ХУВЬДАА АШИГЛАЖ БУЙ МЭДЭЭЛЛИЙГ 24 ЦАГААР ХҮЛЭЭН АВНА
Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран энэ сарын 11-ний өглөөний ажил сургууль эхлэх цагаар буюу 07:00-09:00 цагийн хооронд нийслэлийн таван сургуулийн орчимд гэнэтийн шалгалт хийжээ. Энэхүү шалгалтад төрийн  өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд суралцдаг гэгддэг “Орчлон” олон улсын сургууль, Монгол-Оросын хамтарсан “Гуравдугаар сургууль”, “Нэгдүгээр дунд сургууль” болон “British school”, “American school” сургуулийг хамруулжээ. Шалгалтаар төрийн албаны 28 машиныг хувийн зориулалтаар ашиглаж, хүүхдээ зөөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж баримтжуулсан байна. Тухайлбал Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр 16, “Орчлон” сургууль тав, Нэгдүгээр дунд сургууль дээр тав, “British school”-д нэг, “American school”-д нэг гэх зэргээр  хоёрхон цагийн дотор олон зөрчлүүд илэрчээ. Эдгээр сургуулиудад хүүхэд зөөж авчирсан автомашинууд нь төрийн албаных  болох нь машины гэрчилгээгээр тогтоогдсон байна.
 
Мөн энэхүү хамтарсан шалгалтад ЦЕГ-ын дарга С.Баатаржав өөрөө бүдэрчээ. Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр хүүхэд буулгасан албаны автомашинуудын нэг болох 01-00 УБЗ дугаартай Тоёотой ланд 200 маркийн автомашин нь ЦЕГ-ын даргын албан хэрэгцээндээ ашигладаг машин болохыг Зариг.мн мэдээлсэн байна.
Манай улсын төрийн албан тушаалтнууд төрийн үйлчилгээнд ашиглах ёстой автомашиныг хувьдаа хэрэглэдэг нь нууц биш. Тэгвэл энэхүү зөрчлийг арилгах, бусад нь шаардлага тавих биш харин ч дарга нар эрх ямбаныхаа нэг хэсэг хэмээн хүлээн авч төрийн албанаас цалинждаг жолоочоо хувийнхаа ажилд зарах нь элбэг. Шалгалтын эцэст албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцахаар болжээ. Мөн төрийн байгууллагын машиныг хувийн зорилгоор ашиглаж буй мэдээллийг иргэдээс 24 цагаар Төрийн албаны зөвлөлийн пэйжээр болон info@csc.gov.mn имэйл хаягаар хүлээн авах юм.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com