Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Засгийн газрын 2016 оны амлалт: Шатахуун, цахилгааны үнийг тогтвортой байлгана

-Өдгөө Шатахууны үнэ 320 төгрөгөөр, цахилгааны үнэ зургаан төгрөгөөр өсөөд байна-

 

Монголчууд бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг зүйлийг үзэлгүй олон оныг элээж байна. Чухам тэр өсөлт нь хурдаараа л хэмжигдэх аж. Засгийн газар, эрх баригчдад тавих ард түмний дүн гагцхүү үнийн өсөлтийг хэр удаан барьсан бэ гэдгээс л шалтгаалдаг болчихлоо.
Сүүлийн дөрвөн жилд эрх барьж буй улс төрийн хүчин МАН, тус намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газарт тавих дүн уншигч таны “халаасанд” бэлээхэн бий болов уу. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг ам.доллар болоод шатахууны үнийн өсөлт, хүнсний голлох бүтээгдэхүүн болох махны үнэ Монгол Улсын дундаж амьдралтай өрхүүдийг ч барьц алдуулж байна.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сард инфляц, ард түмэнд ногдох өр, авлигын, хариуцлагын тогтолцоо ярьж, “Асуудлыг шийднэ” хэмээн элдэв популизм хийн Засгийн газрыг гартаа авч байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар амласандаа хүрсэнгүй. Шатахууны үнэ 2016 онд 1660 төгрөг байсан бол өнөөдөр 1980 төгрөгт хүрчихлээ. Долоо хоногт хоёр дараалан үнэ нь өссөн хэд, хэдэн тохиолдлыг ард түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед үзэх тавилантай байж.


Ам.долларын ханш 2017 оны аравдугаар сар буюу У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулсан тэр цаг хугацаанд 2498 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2647 төгрөгтэй тэнцчихлээ. Махны үнэ дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байсан 2017 оны аравдугаар сар түүх болон үлдэж,өдгөө хоёр дахин буюу 15000-16000 төгрөгт хүрчхээд байна. Махны үйлдвэрүүд нь бүгд хятад компанийн мэдэлд очсон итгэхийг хүсэмгүй түүхийг мөн л энэ Засгийн газар бүтээж явна. 

 

Нэмээд, айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллага гээд бүхий л салбарын цахилгааны үнэ энэ тавдугаар сараас эхлээд ирэх долдугаар сарын 1-н хүртэл гурван шатлалтайгаар, нийтдээ есөн төгрөгөөр өсч байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос үүнд, “Өнгөрсөн онд эрчим хүчний салбар 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэхүү алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой” гэсэн тайлбарыг өгч буй.


Түүнчлэн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг энэ сарын 1-нээс нэмж, айл өрхийн ахуйн хэрэглээний, нэг литр цэвэр усны өртгийг өмнөхөөс 9 мөнгөөр нэмж, 71 болгосон. Бохир ус татан зайлуулах өртөг литр тутамд 47 мөнгө байсныг 58-д хүргэлээ. Аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний цэвэр усны үнийг 18, бохирынхыг нь 20 мөнгөөр өсгөжээ. Үүнээс гадна Налайх дүүргийн айл өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмснээр цэвэр усны үнэ (нэг литр) 58, бохир усных 36 мөнгө болжээ. Усны үнийн өсөлт мөн л валютын ханш, инфляц, цахилгааны тарифын өсөлтөөс шалтгаалсан гэдгийг албаныхан онцолж буй.
Уух ус, идэх мах, асаах гэрэл, унах унааныхаа “хоол” гэх мэт хамгийн ойрын хэрэглээнээс авхуулаад олон зүйл дээр үнийн дарамтад өртөж буй ард түмэнд дээдэх тэнгэр нь хол, доодох газар нь хатуу, дэргэдэх Засгийн газар нь “амьгүй” болоод хувирчихлаа.


Ард түмнийхээ нуруун дээрх ачааг үүрэлцэх ёстой байтал үг ч хэлэхгүй, үйлдэл ч хийхгүй амьгүй, хоосон мэт болоод хувирчихдаг энэ Засгийн газарт уг нь өнөөдрийн бий болгосон “гөлгөр” байдлаасаа огт өөр зүйлийг амлаж байсан удаа бий. Тэр нь 2016 оных. Амлалтыг эргэн санацгаая.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зөвхөн эдийн засаг, амь амьжиргаатай холбоотойгоор тусгасан заалтууд болон санаануудыг дор дурдъя.
“Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино” хэмээн хөтөлбөрийн эхэнд онцолсон байдаг.


Ингээд уг хөтөлбөрийн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого” гэгч нэгдүгээр бүлэгтээ,


-Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна,
-Ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргаж, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин орлогыг нэмэгдүүлнэ,
-Эдийн засгийн хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуйн нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно,
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана” гэсэн байна.
Харин “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого” хэмээх хоёрдугаар бүлэгтээ,
“-Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална,
-Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ,
-“Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэжээ.
Түүнчлэн, эрчим хүчний салбарын чиглэлээр, “Дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгана” хэмээн цагаан дээр хараар бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com