Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Ахмадаа сонсъё” анхдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Архангай аймгийн Ардчилсан намын хорооноос “Ардчилал-30 жил” аяны хүрээнд, “Ахмадаа сонсъё” анхдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Архангай аймгийн 18 сумдыг төлөөлөн нийт 400 орчим ахмад хүрэлцэн ирсэн юм. Мөн ардчилсан хувьсгалын анхдагчдын төлөөлөл болон Ардчилсан ахмадын холбооны удирдлагууд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан, ЗДТГ-ын ХШҮДАХ дарга Б.Лхагвасүрэн, Архангай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга асан, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Бадрах, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга М.Батжаргал нар чуулга уулзалтад оролцлоо.


Уулзалтын үеэр ахмад төлөөлөгчид улс эх орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцсон тухайгаа дурсан ярьж: “-Бид бүхэн 30 нас хүрсэн Ардчиллаа цаашид улам хөгжил дэвшилд хүргэхийн тулд ахмадаа сонсч, анхдагчдын уулзалтыг зохион байгуулсанд талархаж байна. Бид 30 жилийн өмнө ухуулах хуудас шөнөөр нааж, хүмүүст адлагдаж явган гүйж явахдаа шантарч гар хумхилгүй өнөөдрийн энэ их амжилтыг бүтээн байгуулцсан түүхтэй. Бид ард түмний хүсч мөрөөдөж байсныг хийж бүтээж байсан учраас ард түмэн бидэнд итгэж дэмжиж ялалт байгуулж байсныг мартах учиргүй. Тиймээс өнөөдөр бид ард нийтээрээ Ардчиллын 30 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн уулзалтад Архангай нутгаас төрөн гарсан урлаг соёлын уран бүтээлчид дуу хуураа өргөн барилаа.
Тус чуулга уулзалтанд төв Ардчилсан Ахмадын Холбооны дэд тэргүүн Ц.Баттулга, О.Цоодол, Тэргүүлэгч МУ-ын Гавьяат барилгачин Д.Оюунчимэг, Хяналтын хорооны гишүүн Л.Пүрэв, нарийн бичгийн дарга Н.Алтанцэцэг нар урилгаар оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ААХ-ны нэрэмжит шагналаар Ардчилсан намын анхдагч гишүүн С.Ганболдыг шагнаж урамшуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com