Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Д.Одбаяр нутагтаа ирнэ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай Өмнөд Солонгосын прокурорын газар өчигдөр мэдээллээ. Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу $6,000 орчим болсон байна. Инчеон хотын прокурорын газраас өчигдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг маргааш буюу баасан гарагт дуусах байв. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн нисэх онгоцонд Korean Air компанийн ажилтан эмэгтэйн өгзөгт гар хүрсэн хэргээр тус улсад саатуулагдаад байсан юм. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байснаас юу болсныг санахгүй байгаагаа мэдүүлж байжээ. Мөн Korean Air компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг шалгасан юм. Хэргийг шалгах үеэр монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com