Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцэж орон даяар жагсаал зохион байгуулна

Засгийн газар 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж 25 хувьд хүргэнэ гэдгээ зарласан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхээс өөр арга алга” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагууд Засгийн газрын энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт (2019.11.15) Сангийн яам, ХНХЯ-ны гадаа МҮЭХ гишүүдийнхээ шаардлагаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа. Жагсагчид нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээг нэмэхийг буруутгаж байв. Мөн дампуурсан Капитал банкинд байгаа 105 тэрбум төгрөгөө яаралтай олж авах ёстой, иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгийг ингэж үр ашиггүй буруу зарцуулж болохгүй хэмээж байсан билээ. Ингээд жагсагчид 2020 оны төсөв, нийгмийн даатгалын шимтгэл нэмэх асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хориг тавихыг хүслээ.


Үүнээс гадна Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд Н.Чинзориг нарт 2020 оны төсөв, нийгмийн даатгалын шимтгэл нэмэх асуудлыг эргэн харахыг хүссэн албан бичиг хүргүүлээд байна. МҮЭХ-ын ерөнхийлөгч Ш.Амгаланбаатар “Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийн нэмнэ хэмээн тодорхой хөрөнгийг тусгасан. Энэ нэмэгдэл нэмэгдэл биш болно. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, харин хорогдоно” хэмээн хэлэв.
Мөн тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, цалин хөлс зэрэг асуудлын хэрэгжилтийг хангах, Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг шаардсан юм. Тэдний энэ шаардлагад хариу өгөхгүй бол ирэх баасан гарагт улс орон даяр хөдөлгөөн өрнүүлж олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.


Ахмадын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Х.Аюуш “Төгрөгийн ханш жилээс жилд унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Энэ хэрээр ард түмний амьдрал маш ихээр доройтож байгаа нь нүдэнд илхэн байна. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө нэг литр шатахууны үнэ 1350 төгрөг байсан бол өнөөдөр 2000 төгрөгт хүрсэн. Гэтэл дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмбэл иргэд яаж амьдрах вэ. Иргэдийнх нь цалин орлого нь нэмэгдээгүй байж Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг Капитал банкинд хийснийг эсэргүүцэж байна. Өмнө нь тус банкинд мөнгөө хадгалуулсан олон иргэн, байгууллага нөхөж авч чадахгүй тохиолдол гарч байсан. Тийм банкинд нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг байршуулна гэдэг үнэхээр буруу” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт хуулиараа нийт зардлын 0.5 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ёстой байдаг ч улсын төсөвт энэ зардлыг тусгасангүй. Энэ шийдвэрийг бид хүнлэг бус гэж үзэж байна.Түүнчлэн бидний Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө дампуурсан банкны дансанд хэвтэж байна. Тийм учраас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мянга мянган гишүүдийнхээ шаардлага, улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллана. Улсын төсвөөс алдагдал татаас гэж яриад байгаа 600 орчим тэрбум төгрөгийн 500 тэрбум нь 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон болон цэргээс тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд төрөөс өгч байгаа нөхөн төлбөр юм. Гэтэл үүнийг алдагдал гэж нэрлээд 1.1 сая хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замыг сонгож байгаа нь харамсалтай" хэмээн хэллээ.

“Баянчандмань” АЗЗА ТӨХК-ийн үйлдвэрчний хороон дарга н.Нэргүй “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ гэдэг чинь үнэхээр хариуцлагагүй асуудал. Үүнийг бид сүүлийн хэдэн арван жилд хуримтлагдаж байх ёстой мөнгө маань арилжааны банкаар орж дампуурсантай холбоотой гэж ойлгож байна. Өнөөдөр ажилчин иргэд нь насаараа цалингаасаа хувиа суутгуулж шимтгэл төлдөг мөртлөө дараа нь гурван зуухан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тийм байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлбэл ард түмний амьжиргаа улам муудна. Ялангуяа манай автозамын салбар цалин багатайгаас гадна тус салбарын зарим хэсгийн ажилчдын цалинг наймдугаар сараас хойш тавиагүй өнөөдрийг хүрч байгаа" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com