Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
60 гаруй төрлийн угаарын хийн мэдрэгч авчраад туршиж байгаа гэв

Баянзүрх дүүргийн 11-р хороонд оршин суух айлын зуух дэлбэрч, гэр нь шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, тухайн айл энгийн зуухтай, сайжруулсан шахмал түлшээр галладаг бөгөөд галаа түлснээс хойш 10 орчим минутын дараа пийшин нь дэлбэрч, улмаар гэр нь шатсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багассан” гэдэг мэдээлэл өгөв. Мөн тэрбээр, "арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна" гэлээ. Түүний дараа Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж буйг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн арга хэмжээ авч ажиллалаа. Төвийн зургаан дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын хүрээнд нийт 60 гаруй төрлийн угаарын хийн мэдрэгчийг авчирсан бөгөөд туршилт судалгааны ажлууд хийгдэж байгаа. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна” хэмээв.
Түүнчлэн, Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байгаа аж. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com