Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар (2019.11.19) “Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан”-г хэлэлцэв. Тайланг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тайланд цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаар дурджээ. Монгол орны жилийн дундаж агаарын температур сүүлийн 79 жилд 2.25 хэмээр дулаарсан байна. 2017 оны жилийн дундаж агаарын температур 1.6 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан хоёр дахь дулаан жил байжээ. Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо ихэсч, 1989-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001- 2018 онд хоёр дахин нэмэгджээ. Ингээд өнгөрсөн онд цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 70, гамшигт үзэгдэл 18 болж нийгэм, эдийн засагт нийт 24.1 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарал нь сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал 2014 оны байдлаар 34.4 сая тонн буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимжиж, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Цөлжилтийн 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөлөлтэй үүссэн гэж дүгнэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн булаг шанд, гол горхи, нуур, тойром хатаж ширгэх үйл явц нэмэгдэн 2018 оны усны тоо бүртгэлийн мэдээгээр 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэж, 519 нь сэргэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com