Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Жирэмсэн эхчүүдээс тэмбүүгийн 850 тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээллээ.  Энэхүү үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс орон даяар зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд уг өвчнөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх хяналтыг сайжруулах ажлуудыг хийжээ. Энэ хүрээнд 96289 хүнийг шинжилгээнд хамруулж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн шинжилгээнд хамруулжээ.
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халвдар илрүүлэх шинжилгээ хийж 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна.  Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөх хүүхдийн тоо 2016 онд 19 тохиолдол, 2017 онд 25 тохиолдол, 2018 онд 29 тохиолдол, 2019 эхний хагас жилд 25 тохиолдол тус тус бүртгэгджээ.
 “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218 мянга гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн, эмчилсэн үр дүнтэй байна.


 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна.  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “”Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд илэрсэн тэмбүүгийн бүх тохиолдлыг эмчилж, 100 хувь эдгээсэн үр дүнтэй байгаа. Гэхдээ бэлгийн хамтрагч буюу хавьтагч нь эмчилгээ хийлгэхгүй бол дахин халдвар авах эрсдэлтэй. Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт 47 хувьтай байгаа нь хангалттай бус байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com