Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өвөр Монголд тарваган тахлаар өвчилсөн тохиолдол бүртгэгдсээр байна

Өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилж, Бээжинд эмчлүүлж байгаа тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн. Тэгвэл тарваган тахлын гурав дахь тохиолдол илэрчээ. Өвөр Монголын Улаан Цав аймгийн Хуадэ хошууны анчин зэрлэг туулай агнаж, махыг нь идсэнээс өвчилсөн байна. Үүнтэй холбоотойгоор өвчтөнтэй ойр байсан 28 хүнийг тусгаарлажээ. Тарваган тахал бол хил хязгаараас хамаарахгүй тархдаг аюултай бөгөөд 1400-аад онд Европ тивийн 50 сая хүнийг үхүүлж, “хар үхэл” хэмээн нэрлэгдсэн өвчин.  Тарваган тахал нь мэрэгч амьтнаас хүнд дамждаг маш аюултай халдвартай тахал. Өнөөдөр дэлхий даяар жил бүр тарваган тахлын 1000 орчим тохиолдол бүртгэгдэж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тайланд дурджээ. Тарваган тахлын халдвар хамгийн их илэрдэг орнуудыг Конго, Мадагаскар, Перу улсууд тэргүүлж байна. Энэ оны тавдугаар сард Монгол Улсын Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хосууд тарваганы түүхий эд эрхтнийг идсэний улмаас өвчилж, амиа алдсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com