Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Өнгөрсөн наймдугаар сард албаны машиныг хүүдээ унуулж зугаацуулсан МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх ажилдаа эргэн томилогджээ. Тодруулбал,  түүний хүү Б.Батсайхан нь найзуудынхаа хамтаар албаны машинаар Өвөрхангай аймагт зугаалж буй бичлэгийг Zarig.mn сайтын сурвалжлах баг баримттайгаар олон нийтэд цацаж байсан юм.
Улмаар салбар яамны сайд нь хүрээлэнгийн нэр дээр бүртгэлтэй “3303 УБВ” дугаартай автомашиныг амин хувьдаа ашигласан хэмээн албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байв.
Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдсан даруйдаа шүүхэд гомдол гаргаж байсан бөгөөд түүний гомдлыг шүүх өнгөрсөн сарын 29-ны өдөр хэлэлцээд түүнийг хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн үзэж ажилд нь буцаан томилсон байна.
Үүгээр ч зогсохгүй ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 51 хоногийн ажлын хөлс 7 сая 342 мянга 590 төгрөг олгох шийдвэрийг тус тус гаргаснаар тэрбээр ийнхүү эргэж захирлынхаа суудалд заларчээ.
Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь оронд томилогдсон доктор М.Найданхүүгийн аав Минжигдорж болон үе үеийн захирлуудыг Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг хувьдаа авсан хэмээн зарлаж багагүй тэмцэл өрнүүлсэн тухай хэвлэлүүд онцолж байна.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com