Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ын “Маапаан”-тай сайд нарын нэг Д.Ганбатын хэрэг юу болов

МАН хүссэн хүсээгүй Засгаа нэгэнтээ унагаж, дотроо хоёр хуваагдаад байна. Өдгөө М.Энхболдын фракцынхан, Ж.Эрдэнэбатын танхимын сайд нар ээлж дараагаар ял сонсч эхэллээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нар хүчингүй болсон эрүүгийн хуулийн зүйл заалтаар, монголд анх удаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн ял сонссон. Хэдхэн хоногийн өмнө “бандааш” хочит Д.Гантулга гишүүн “жүхэн”-гийн хэргээр хоёр жил авсан. Тэдний араас ЖДҮ-чин гишүүдийн “толгойлогч” сайд асан Б.Батзориг сайн дураараа хэргээ хүлээчихсэн, хоногоо тоолж сууна. “МАН” –ын дайсагнал, өшөө авалт үүгээр дуусахгүй бололтой. Өнөөдөр ч АТГ-д шалгуулж байгаа, прокурорт хэрэг нь очсон эрхэм гишүүд, сайд нар цөөнгүй байна. Тэдний нэг Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэргийн нарийн ширийнээс та бүхэнд хүргэе.

Түүнийг “Монголын төмөр зам” ТӨК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэх үеэс монголчууд мэдэх болсон. Тухайн үед Д.Ганбатыг одоогийн Ерөнхийлөгч, “женко” Х.Баттулгын гар хөл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтээс хувь хүртсэн гэж сэтгүүлчид харддаг байсан.
Улмаар Д.Ганбат нь 2016 онд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан бөгөөд түүнд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат итгэл үзүүлж, Зам тээврийн хөгжлийн сайд болгосон билээ. Тэрбээр, “Салбартаа эрс шинэчлэл хийнэ” зоригтой дуугарч байсан ч хараахан амжилгүй, ажлаа өгөх болсон. Харин саяхнаас түүнд холбогдох нэгэн хэрэг олны анхааралд ороод байна. Тодруулбал, түүнийг аравдугаар сарын хоёрны орой АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Учир нь, түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ.


Мөн түүнтэй хамт Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж, хорих 461-р ангид хорьсон билээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр нэг тендерээс 500 сая төгрөг "нэхсэн" гэх мэдээлэл ч бий юм.
Үүнээс гадна Д.Доржханд нь ЗТХЯ-ны мэргэжилтэн, талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан гэнэ. Учир нь тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард ЗТХЯ-нд тухайн хүн амины хэрэг гарах үед сэжигтэн Б.Махбалын өрөөнд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай хамт байсан аж.


Тэднийг өдгөө Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах саналтайгаар АТГ прокурорт шилжүүлээд байна.
Үүнээс өмнө сайд асан Д.Ганбатыг Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцож байсан удаатай. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com