Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хүхрийн хий ихэссэн нь автомашины угаартай холбоотой гэв

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, энэ оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гурван өрхийн долоон том хүн угаарын хийнд хордсон гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Дээрх дуудлагууд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хорооноос ирснийг онцолсон юм. Улмаар сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш 423 өрхийн 1018 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгч, 50 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол одоогийн байдлаар нэг хүн хэвтэн эмчлүүлж байна. Гэвч түүхий нүүрс хулгайгаар түлэх, хулгайгаар хот руу оруулж ирэх явдал буурахгүй байгаа учраас энэ төрлийн зөрчилд торгууль ногдуулсаар байгаа аж.

Албаныхан хэлэхдээ зуухны битүүмжлэл алдагдсанаас битүү орчинд гарсан угаарын хийнд хордож байна. Мөн яндангаа хөөлөхгүйгээс болж угаартаж байгаа ч түлш хэрэглэж байх үеийг бодвол иргэд түлшээ хэрэглээд сурсан байна гэлээ. Нийслэл хотын агаарын чанарыг зургаан төрлийн бодисоор хэмждэг бөгөөд арваннэгдүгээр сарын эхний байдлаар рм-2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оноос 50 хувь, рм-10 буюу бүдүүн ширхэгт тоосонцор 38 хувиар буурчээ.

Иргэдийн зүгээс хотын агаарын бохирдол буурсан нь нүдэн дээр харагдаж байгаа ч хүний нүдэнд харагдахгүй хүхрийн агууламж өндөр байна. Үүнээс болж толгой өвдөх зэргээр хүний эрүүл мэндэд нөлөөлж байна гэх гомдол ихээр гарч байгаа гэжээ. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор, хүхэр хоёр шууд хамааралтай байдаг. Галлагаа хийгээгүй зуны улиралд ч хүхрийн давхар исэл 2-3 дахин их байгаа. Азотын исэл мөн 5-6 мл-ээр илүү байгаа нь /тоосонцор буураад байхад хүхэр буурахгүй байгаа/ автомашины шатахуунаас ялгарч буй бодистой холбоотой. Автомашинаас үүдэлтэй хүхрийн давхар исэл их байна гэсэн таамаглалыг мэргэжлийн байгууллага гаргасан аж. Харин хүхэрлэг хий 13 хувь, азотын хий гурван хувиар нэмэгджээ. Хүхрийн хий өссөн нь автомашины угаартай холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com