Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
“ҮНЭТ ЗҮЙЛ-СОРИЛТ чуулган” чуулна

Монгол орон Ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хугацаанд эрх чөлөөний дуу хоолой, үзэл санааны жигүүр болж ирсэн АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО энэ жил 20 нас хүрч байна. Уг ойн хүрээнд Ардчилсан залуучуудын холбооны гишүүн 90 мянган залуусын төлөөлөл 21 аймаг, есөн дүүргээс хуран цуглаж АНДУУД чуулганыг ҮНЭТ ЗҮЙЛ-СОРИЛТ нэртэйгээр 2019 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Залуус 20 жилийн ойн баяраараа 30 жилийн турш замнасан Ардчилсан тогтолцоогоо дүгнэх, Ардчиллын үнэт зүйлд тулгамдаж буй сорилтуудыг ярилцаж, ядуурал, төсвийн хулгай, өр, технологийн шинэчлэлийн шаардлага, бизнесийн орчин ба авлигал, үндсэн хуульт ёс, байгаль орчны бохирдол, ялгаварлан гадуурхал ба ёс зүй, улс төрийн намын санжүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, илтгэл, мэтгэлцээн зохион байгуулах ажээ.
Уг арга хэмжээний нэгэн сонирхолтой мэдээ нь 20 жилийн ойн арга хэмжээнд зориулан Ардчилсан залуучуудын холбооноос санаачлан гаргаж буй Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит шагналыг гардуулах ёслол юм. Уг шагналыг нийгмийн үйлстэн, шилдэг хамт олон, шилдэг бизнес эрхлэгч гэсэн ангиллаар шалгаруулан гардуулах ажээ.
Мөн энэхүү ойн баяраар тус байгууллагын үе үеийн ерөнхийлөгчид, АН-ын удирдлагууд болон ҮБХ-ны гишүүд урилгаар оролцох ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com