Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Жижиглэн худалдаачдад Зөрчлийн тухай хууль хүнд дарамт болж байна
Жижиглэн худалдаа эрхлэгчдэд Зөрчлийн тухай хууль хүнд дарамт шахалт болж байгаа талаар иргэн С.Мишиг мэдээлэл хийлээ. С.Мишиг нь зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр торгоно гэж заасныг 20 нэгж болгон бууруулсан.
Тэрбээр “Зөрчлийн хууль Монгол иргэдийн хүзүүнд дөнгө болчхоод байна. Жагсаал цуглаанаас үүдэж над дээр гурван зөрчлийн хэрэг нээгдчихсэн байгаа. Хэн нэгэн даргатай уулзах гэж орсныхоо төлөө, Нийслэл дээрээс очиж шаардлага авсныхаа төлөө зөрчлийн хуулиар торгуулдаг. Өнгөрсөн онд бид өлсгөлөн зарлаад, гурав хоногийн дараа зогсоосон. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх найман худалдаа эрхлэгчийг хүлээн авч уулзахдаа бидний тавьж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө хэмээн амласан боловч амлалт нь одоог хүртэл хэрэгжихгүй байна. У.Хүрэлсүхийн сэлэм хий эргээд байна.
Хүмүүс надад “Таны өлсгөлөн зорилгодоо хүрлээ” гэж хэлж байсан. Гэхдээ би энэ тоог бууруулах гэж улайран зүтгээгүй юм. Дээд доод хязгаартай болгохоор зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө явж байна. Өнөөдөр Зөрчлийн тухай хууль ард иргэд бидэнд дөнгө болж байна. 2019 оны зургадугаар сард уулзахдаа “аймаг, нийслэл, дүүрэгт эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн саналыг авна” гэж хэлсэн. Гэвч өнөөдөр хүртэл алга.
Хэрэв зөрчлийн хуульд өөрчлөлт оруулна гэвэл энэ дөнгийг олны нүдэн дээр шатаамаар байна. Мөн жолооч нарын оноо хасах журмыг арилгах хэрэгтэй. Зөвшөөрөлгүй зураг авсныхаа төлөө хоёр сая төгрөгөөр торгодгоо болимоор байна” гэлээ.
 
Б.Номин
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com