Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтсан 170 гаруй эмийг худалдах боломжгүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн асуудлаар Эм хангамжийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Гэтэл уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон мэдэгдлээ.

Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү "Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна.

Жишээлбэл, Монос компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.

Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан байна. Харин импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан.

Даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Иргэд, өндөр настнууд дугаарлаж эмээ авдаг. Гэтэл Монос компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна.

Ирэх Даваа гарагаас мөрдөгдөх гэж байгаа энэ жагсаалтын мэдээллийг бид энэ сарын 28-нд олж харлаа. Тиймээс эмийн сангуудын төлөөлөл мэдээлэл хийж, жагсаалтаа өөрчлөхийг шаардаж байна" гэсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гаргаж Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг бөгөөд уг жагсаалтад заасан үнэ нь тухайн үнийг худалдаалах дээд үнэ байхаар заасан байдаг.

"Эрүүл Мэндийн Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа.

Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна" гэж хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид хэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com