Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Махны үнэ долоо хоног бүр хямдарч байна
  Нийслэлийн статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногийн мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг гаргажээ. Үүний дагуу махны үнэ ханш ямар байгааг томоохон зах, худалдааны байгууллагуудад очиж сурвалжиллаа.
  Хонины ястай мах нэг килограмм нь 8000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11000 төгрөгийн үнэтэй байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах 300 төгрөгөөр буурч, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг байна. Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 12500 төгрөг болжээ. Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ 210 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой буюу нэг килограмм мах дунджаар 8500 төгрөг байв.
  Түүнчлэн хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.
  Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 8500 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 7500 төгрөг байна.
  Махны үнэ “Хархорин”, “Хүчит шонхор” захад хамгийн хямд байна
  Махны үнэ ханшийг судлахаар хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус зах дээр үхрийн цул махны жижиглэнгийн үнэ 14000 байсан бол 13000 төгрөг болж хямдарчээ. Харин хонины ястай мах 8000 байснаа 6500 төгрөг, хонины цул мах 8800-аас 8500 төгрөг болж хямдарсан байв.Мөн адууны яастай мах 8800 төгрөгөөс 8000 болж буурчээ.
  “Хүчит шонхор” захын худалдагч Г.Адьяа “Махны үнэ долоо, долоо хоногоор бууж байна. Өнгөрсөн сарын дундуур махны үнэ бууж эхэлсэн. Манайд бусад захыг бодвол мах харьцангуй хямд байдаг. Ер нь жилийн энэ үеэр махны үнэ буудаг. Үнээ дагаад махны худалдан авалт нэмэгдсэн. Өдөр бүр бүх махаа дуустал зарж байна. Өглөө эрт ирээд бужигналдаад дуусдаг” гэв. Иргэдийн хувьд үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаад сэтгэл хангалуун байлаа. Тус захаар үйлчлүүлэгч Сүхбаатар дүүргийн иргэн Ч. Сүрэн “Махны үнэ буурч байгаа нь сайшаалтай. Цалин багатай хүмүүст махны үнэ өсч байгаа нь дарамт болдог. Хоёр килограмм мах авах мөнгөөр ганцханыг авдаг байлаа. Энэ чигээрээ үнэ өсөхгүй, тогтвортой байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.
  Дээрх зах, худалдааны газруудад махны үнэ хямд байсан бол “Sunday” плазагийн замын эсрэг талд байрлах Eco захад үхрийн ястай мах 8900, үхрийн цул мах 11900, хонины ястай мах 6900, адууны ястай мах 7900 төгрөгөр зарагдаж байв.
  Ийнхүү хүнсний ногоо, махны үнэ хямдарсан нь бүсээ чангалж буй иргэдийн хэтэвчид тодорхой хэмжээний хэмнэлт үзүүлж байгаа нь сайшаалтай.                                                                             Б.МӨНХБАЙГАЛЬ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com