Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалцгаая

Б.Мөнхбайгаль

  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцаанд оролцох эрхтэй. Ингэхдээ нийгмийн баялгаас тэгш хүртэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, үгээ хэлэх, хамгаалуулах эрх бий.
  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байгаа юм.
  Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Тус уриалгад Баянгол дүүрэг нэгдэж, гэрээсээ тэр бүр гарч олон нийтийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа иргэддээ нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
  Мөн улс орондоо хувь нэмрээ оруулж сурч хөдөлмөрлөж яваа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдэнд урам зориг өгөх зорилгоор 46 иргэнд тус дүүргийн ИТХ-ын Хүндэт жуух, Засаг даргын Хүндэт жуух батламжийн хамт гардууллаа. Түүнчлэн энд хөгжлийн бэрхшээлтэй 1000 иргэн цуглажээ.
  Хөдөлмөрийн чадвараа алдсан ч улсдаа 33 жил хөдөлмөрлөж ажилласан Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн А.Оюунцэцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа хоёрдугаар хорооны иргэн Ч.Ундрахбаяр нарыг дүүргийн “Хүндэт иргэн”-ээр тодрууллаа.
  УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:
  “Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжийг арилгах, нийгмийн арга хэмжээнүүдэд идэвхтэй хамруулах зорилготой. Хоёр жилийн өмнө бид харааны бэрхшээлтэй иргэдэд анх удаа 90 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Мөн өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг ашиглалтад оруулсан. Бусад эмнэлгүүд ч бас энэ чиглэлээр тэдэнд таатай нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Бид аль болох ээлтэй орчныг бүрдүүлэх болно.
  Хамгийн гол нь эдгээр хүмүүст байнга тогтмол уулзалдах клуб болон төвүүдийг дэмжих шаардлагатай байна. Түүнчлэн үзлэг оношилгоог гэрээр хийх, өвдөлтийг багасгах зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх нь чухал. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрыг бий болгож, өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг нь борлуулахад туслалцаа үзүүүлэх хэрэгтэй. Тиймээс бид цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөтгөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдэнд хэрэгтэй, хүссэн үйлчилгээг үзүүлэхэд анхаарах болно” гэв.
  Тус дүүрэг нь 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болох зорилт тавиад буй юм. Зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн эрт үед нь үзүүлэх, төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилчдын хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг хийж байна. Мөн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн тэмцээн, Евро Азийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын анхдугаар наадам, “Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн тэмцээн” зэрэг үйл ажиллагаанд оролцох тамирчдаа дэмжин ажиллаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com