Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өнгөрсөн шөнө 18 иргэн угаарын хийнд хордон дуудлага өгчээ

Тус газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод угаарын хийнд хордсон зургаан өрхийн  18 иргэн байна. Тэдгээрээс хүүхэд зургаа, насанд хүрсэн хүн 12 байсан юм. Уг зургаан өрхийн хоёр нь гэрт, дөрөв нь байшинд амьдардаг. Дуудлагаар очиход гурван айлын зуух яндангийн холбоос буруу, хоёр айл нь үнсээ аваагүй, нэг нь түлшээ буруу түлсэн байсан. Одоогоор эдгээр иргэдийн бие хэвийн байгаа. Бид мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан.

Үүнээс гадна иргэдийн зүгээс түүхий нүүрс түлж буй талаар мэдээлэл ирж байна. Баянгол дүүргийн 3, 7 дугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Хан-уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер түлж хэрэглэж байсныг илрүүлж 3 хүртэлх сая төгрөгөөр торгосон” гэж хэллээ.
Мөн Баянгол дүүргийн 7 хороо, "Говь" сауны баруун талд айл өрх болон дугуй засварууд утаа гаргасан асуудал үүссэн. Үүнд шалгалтын ажиллагаа явуулж Зөрчлийн хэрэг нээсэн. 2017 оноос Улаанбаатар хотыг бүсчилж тодорхой хороодод утаа гаргахгүй, зөвхөн цахилгаанаар дулаанаа хангах захирамж гарсан. Тухайн утаа гаргахыг хориглосон бүсд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн зөрчил илэрч байна. Иргэд сайжруулсан түлш л бол аль ч хороо, бүсд түлж болно гэж буруу ойлгоод байна. Тодорхой хязгаар бий. Тиймээс аж ахуй нэгж, иргэд нийслэлийн бүсчлэлийг сайтар анхаарах хэрэгтэй гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд хүхэрлэг хий 2.4 дахин их, азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 2.4 дахин бага, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 2.1 дахин бага хэмжигдсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн танилцууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com