Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
МОНГОЛ ЗАЛУУД АВСТРАЛИЙН ЭР ЗОРИГИЙН ОДОН ОЛГОХООР БОЛЛОО

  Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "PACIFIC" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхарын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварсан байна.

  Тодруулбал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд зочид буудлынхаа өрөөнд амрах гэж байхад нь уг үйл явдал болжээ. Тагтан дээр хүчтэй юм унах чимээнээр тагт руугаа гартал долоон давхарын тагтнаас унах гэж буй хүн харагдсан байна.  Тэрээр таван давхарт байрлаж байсан тул тагтаар дамжин түүн дээр очиж гарнаас нь барьж авчээ. Цагдаа, тусламж иртэл гарнаас нь барьсаар амийг нь аварч чаджээ.

  Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Тухайн үед ч хэрэглэсэн байсан төдийгүй “Би өнгөрсөн хүн надад хэн ч туслаж чадахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй байна.

  Одоогоор эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Харин эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсд Австралийн засгийн газраас эр зоригийн одонгоор шагнах аа мэдэгдсэн байна.

  Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистараар сурч буй Т. Чингэс нь аялах зорилготой тус зочид буудалд байрласан аж.

  Т.Чингэс өөрийн нүүр номондоо “Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай!” гэж нийтэлсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com