Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжтой боллоо

  БОАЖЯ, ОББҮХ-ноос иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн байна. ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан юм. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдийг ногоон зээлд хамрагдах боломжийг бүрдүүллээ.

  Энэ талаар ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны дарга Н.Цэрэнбат хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78 иргэн гурван банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна. Агаар, орчны бохирдолтой бид дан ганц сайжруулсан түлш хэрэглэж тэмцээгүй. Өөр олон эх үүсвэр боломж дээр тулгуурлан цогц ажил хийж байна.

  Гэр хороололд амьдарч буй иргэд цахилгааны шөнийн тарифт хамрагдаж гэр ,байшингаа Ногоон зээлд хамрагдан дулаанаа шийдэж эхэллээ. Энэ дүнгэж эхлэл ч тодорхой үр дүнгүүд харагдаж байна. Тиймээс ОББҮХ-ноос гурван банктай хамтраад иргэнд шаардлагатай бүтээгдэхүүнийг зээлийн төрөлд нэмэлтээр оруулж байна. Өөрөөр хэлбэл, иргэд стандартын шаардлага хангасан, сайжруулсан зуухыг жилийн есөн хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна" гэсэн юм.

  ХААН, ХАС, Төрийн банкаар дамжуулан ногоон зээлд хамрагдах боломжтой бөгөөд дараах шаардлагуудыг тавьсан байна.

  САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
  • Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
  • MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
  • Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
  • Зуухны загварыг сайжруулсан цэвэрхэн, өнгө үзэмж сайтай байх
  • Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
  • Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com