БС-ийн 47-р сургуулийн нэг ангийн хүүхдүүд бөөндөө бөөлжих, гүйлгэх шинж тэмдэгтэй ХССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд сургуулийнхаа цайны газрын мантуун буузыг хичээлийн завсарлагаанаар авч иджээ. Иймд хордлогын шалтгааныг урьдчилсан байдлаар тус сургуулийн цайны газарт хийгдсэн мантуун буузтай холбон тайлбарлаж байна.