Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
"Монгол Улсын иргэн зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй"

 Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, НМХГ, ОУ-ын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Өнгөрсөн наймдугаар сард хийсэн шалгалтаар зөрчилтэй 62 иргэн, аж ахуйн нэгжид газраа зориулалтын дагуу ашиглах албан мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс 46 нь одоо хүртэл зөрчлөө арилгаагүй байгаа аж.

 Энэ талаар НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг хэлэхдээ “Өмчийн болон эзэмшлийн газраа зориулалтын бусаар ашиглаж, автомашин зарж байсан 31 иргэн, 15 аж ахуйн нэгжийн газрыг Газрын тухай хуулийн дагуу хүчингүй болгуулах саналыг нийслэлийн Засаг даргад албан бичгээр илгээсэн.

 Өнөөдрийн байдлаар зөрчлөө арилгаагүй хоёр иргэн, гурван аж ахуйн нэгжийн өмчийн болон эзэмшлийн газрыг цуцалсан. Бусад нь шийдвэрлэх шатанд явж байна. Автомашиныг зориулалтын бус газар ил задгай худалдах нь хөрсний бохирдлоос эхлээд олон сөрөг нөлөөг бий болгодог. Автомашин худалдах зориулалтын төв нь байхад хотын хүн амын төвлөрөлд саад болж, хууль бус үйл ажиллагаа явуулах хэрэггүй" гэв. Мөн энэ долоо хоногт албан шаардлагын гүйцэтгэлийг дахин шалгах учир ААН-үүдийг зөрчлөө түргэн хугацаанд арилгахыг анхаарууллаа.

 НГЗБГ-ын Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж,байсан аж ахуйн нэгжүүдээс тавыг нь гэрээнд заасны дагуу ашиглаагүй, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй учир Нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

 Хэрэв тухайн аж ахуйн нэгж, иргэд мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээг авч ажиллана.

 Монгол Улсын иргэн зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй байдаг. Өмчийн газартаа зориулалтын бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, өмчлөх эрхийг нь цуцлах хүртэл авна" гэж хэллээ.

 ОУ-ын худалдаа логистикийн төв ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиад “Монгол Улсад автомашины худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хоёрхон захын нэг нь ОУ-ын худалдаа логистикийн төв. Манай авто худалдааны цогцолбор 2014 онд НИТХ-ын 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 130 га талбайд байгуулагдсан.

 2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд нийт 6,375 зогсоолтой одоогийн байдлаар 3,600 орчим машин л байна. Тиймээс зөвшөөрөлгүй захуудад биш манайд худалдаа явуулахад хүчин чадал маань хүрэлцэнэ. Манай худалдааны цогцолбор руу цаг тутамд автобус явдаг бөгөөд автомашин худалдаж авах авах, шилжүүлэгтэй холбоотой бүх үйлчилгээ хийгддэг. Мөн өдрийн 2,000 төгрөгийн түрээстэй буюу зах зээлийн ханштай ижил түвшинд байдаг" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com