Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сургуулийн орчинд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон эрх зүйн зохицуулалт байдаггүй


 Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу өнөөдөр (2019.12.04) УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас нийслэлийн зарим сургуулиудад ажиллаа. 

 Өргөдлийн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” олон улсын дунд сургууль, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн орчинд нөхцөл байдал ямар байгааг шалгасан юм. 

 Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтад хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 340 дүгээр тушаалаар сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтад хийжүүлсэн ундаа, өнгө оруулсан ундаа, түргэн хоол зэргийг оруулсан. 

Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт

 (ЭМС-ын 2013 оны 207 дугаар тушаал)

  1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  3. Бүх төрлийнцуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
  4. Өндөг, хуурай өндөг, майонез
  5. Байгалийн бус өтгөрүүлсэнсироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  6. Бүх төрлийнхийжүүлсэн ундаа
  7. Кофе
  8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс,шаржигнуур тахиа)
  9. Түргэн хоол (пицца,гамбургер, хотдог)
  10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор,дошида)
  11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
  12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
  13. Дулааныболовсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн
  14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьдорганизмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс
  15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааныболовсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс
  16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн
  17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс
  18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс
  19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон
  20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн
  21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан

 Гэвч дээрх жагсаалтад дурдсан  хоол, хүнсний бүтээгдэхүүн сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс байгаа юм. Сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Дээрх бүтээгдэхүүнүүд сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, одоогийн байдлаар сургуулийн орчинд буюу сургуулийн гаднах бүсэд худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа юм. Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-т ““сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг ойлгоно” хэмээн зохицуулсан байна. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд тэр хүртэл зохицуулалтгүй хэвээр байхаар байна. 

МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Я.Батцагаан  "Ер нь МХЕГ-аас сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, худалдах, тээвэрлэх, хадгалах горим ямар байгааг улсын хэмжээнд шалгасан. Нийт 950 гаруй худалдааны газар хамрагдсан. Үүнээс 195 нь ТҮЦ байснаас 145 нь нийслэлд байлаа. ТҮЦ бол түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдааны газар биш. Гэтэл ТҮЦ-д дүүргүүдээс зөвшөөрөл өгчихдөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхээр зөвшөөрөлтэй гэдэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах журам гэж байх ёстой. Мөн ТҮЦ ажиллах журам байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл аль аль нь алга. Үүнээс үүдэн сургууль, цэцэрлэгийн орчинд байгаа ТҮЦ-үүд эрх зүйн зохицуулалтгүйгээр дураараа үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Сургуулийн орчинд яг тийм нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно гэсэн зохицуулалт ч байхгүй" гэсэн юм. 

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа "Сургуулийн үдийн цай хөтөлбөрөөр хүүхдэд өгч байгаа хоолны өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг авах ёстой. Тэр илчлэгтээ тохирсон уураг, нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээр цэсээ боловсруулна. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгт өгч байгаа хүүхдийн хоолны илчлэг шим, тэжээллэг байдал ямар байгааг шалгасан. Нэг л цэсээр хоол хийдэг, нас насны онцлог тохирсон илчлэгтэй хоол өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.  Зөрчлийг арилгуулахаар холбогдох яамдад дүгнэлт, зөвлөмжүүдээ хүргүүлээд байгаа" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com