Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ц.Туваан “Ардчилал 30 жилээр дуусахгүй, Мянган жил үргэлжлэх болно”

Л.ЭНХЦЭЦЭГ

 Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" нэртэй таван ботиос бүрдэх номын нээлт өчигдөр боллоо.

Нээлтэд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа болон Ардчилсан намын зарим гишүүд төлөөлөгчид, тус номын зохиолч, судлаачид оролцсон юм.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “2019 он манай намын хувьд 30 жилийн ой тохиосон чухал жил болж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөж хийж буй нь нэг нь ном бүтээх байсан. Ном оо ч амжилттай дуусгалаа. Энэхүү таван боть номонд маань Ардчилсан намын өнөөг хүртэлх түүхэн замналаас эхлээд Монгол улсын түүх ч мөн орсон. Монгол орныг цогцлоох, төвхнүүлэхийн төлөөх тэмцлийн эхлэл өрнөл, тухайн цаг үеийн онцлог, болж өнгөрсөн үйл явдлууд хэн, хэрхэн оролцов, оройлон манлайлагчид хэн байв, бэрхшээл саадыг хэрхэн туулав, ямар үр дүнд хүрэв зэрэг олон түүхэн үйл хэрэг багтсан маш чухал бүтээл болсон. Ардчилал 30 жилээр дуусахгүй. Цаашдаа мянган жил үргэлжлэх учраас энэ ажлыг үүр ч явах залуучуудад өмнөх үеийн түүхээ судалж мэдэхэд туслах гүүр болно гэж найдаж байна” гэв.

Таван ботиос бүрдэх энэхүү номын зохиолчоор Монгол улсын гавьяат багш Т.Лхагваа ажилласан бол судлаачаар Төрийн удирдлагын магистр, судлаач Н.Анхтуяа, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн Б.Болд, Номын ерөнхий редактороор Түүхийн ухааны доктор  Б.Дэлгэрмаа нар ажиллажээ.

                                                                                                                                                                                  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com