Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
"Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу байна"

Дэлхийн хөрс судлалын холбоо” НҮБ-ын ХХААБайгууллага /FAO/-аас 2012 оноос эхлэн “Дэлхийн хөрсний өдрийг” жил бүрийн 12 сард тэмдэглэх болсонтой холбогдуулан “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлыг  өнөөдөр /2019.12.05/ зохион байгуулж байна.

Дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл үзэл, чиг хандлагаас улс орны эдийн засгийн тогтвортой байдал нь хөрсний үржил шим, түүнийг хэр зэрэг хамгаалж оновчтой ашиглахаас улам бүр хамааралтай болох нь ажиглагдаж байна.  Учир нь дэлхийн хэмжээнд нийт хуурай газар 13.0 тэрбум /га байдгаас эдэлбэр газар 1.4 тэрбум/ га, бэлчээр 3.5 тэрбум/ га, ой 4.2 тэрбум га тус тус эзэлдэг бөгөөд нийт тариалангийн талбайн 11 % үржил шимтэй хөрс, 40 % элэгдэл, эвдрэлд өртсөн хөрс байдаг нь тогтоогдсон талаар  хурлын үеэр хөрс судлаачид танилцуулж байлаа.

 Эрдэм шинжилгээний хурлын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Г.Нямдаваа "Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага, хөрс-уур амьсгалын чадавхи хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж, хөрсний нөөцийн зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна.

Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт  (1992 онд) 1206.4 мян.га  талбай хамрагдсанаас 561.5мян.га нь элэгдсэн, үүний дотор 12.9 % нь хүчтэй элэгдсэн байсан бол УГТСЭШ–нийхүрээлэнгийн судалгаагаар  (2010 онд ) нийт 579.3 мян. га хамрагдсанаас 100 хувь  элэгдсэн  ба 60.6 % нь хүчтэй элэгдсэн байгаа гэсэн судлаачдын дүнгээс үзэхэд сүүлийн 20 орчим  жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгаа" гэж хэллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний манай орны хөрс судлалын шинжлэх ухааны түвшин,  бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрсний үржил шим, тариалангийн хөрсний элэгдэл эвдрэлийн судалгаа, хот орчмын хөрсний бохирдол, шинжилгээний үр дүн, хөрс сайжруулах, хамгаалах асуудлыг хэлэлцэж, эрдэмтэд судалгааны арга зүй, үр дүн, туршлага солилцох, судалгааны үр дүнг сурталчилах болон зарим тулгамдсан асуудлын шийдвэр тусгуулах талаар хэлэлцэж байна.

 БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ГХГЗЗГ, Нийслэлийн байгаль орчны газар, ХААИС, МУИС, ШУТИС, Дархан хот УГТХ, ГЗГЭХ, НЭМХ, Гацуурт ХХК, Оюу толгой ХХK зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com