Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
“Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэнэ”

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндэсний хөгжлийн газарт амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Нэгдсэн системийн нээлтийг хийж Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулсан юм.

Систем хэрэглээнд нэвтэрснээр хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, чиглэлийг тодорхойлох мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн мэдээллээр хангана. Мөн Монгол Улсын таван бүс, 21 аймаг, 330 сумын хөгжлийг индексжүүлэх, үйлдвэрийн кластерыг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг сумын түвшний нарийвчлалтай, салбараар оновчлох боломж бүрдэнэ” хэмээн  системийн давуу талуудыг танилцуулсан юм.  

Танилцуулгаар “Орон нутгийн түвшинд, бодлого боловсруулахад аймаг, сумын хөгжлийн загвар, тэргүүлэх  бодлогын баримт бичиг боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээг цахимаар хүлээн авах, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагч нарт үнэн бодит мэдээлэл хүргэх зэрэг олон давуу тал үүсч байгаа аж. Түүнчлэн иргэд, олон нийт системээр нэвтрэн баримт бичигт тусгах саналаа өгч болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com