Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цаасан дээр цэцэглэн хөгжсөн Монголын аялал жуулчлал

Муу талаас нь харвал үүссэн 65 жилийнхээ хугацаанд Монголд аялал жуулчлал хөгжиж байсан удаагүй. Сайн талаас нь яривал одоо хөгжүүлэх шаардлагатай.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-өөс 2015 он.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх”, “Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх” зэрэг зорилтыг дэвшүүлсэн. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн төрлүүдээр төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх”, “Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих”, “Аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх” гэж тус тус заасан.
Энэхүү сүрхий баримт бичигт “Хөгжлийн давуу талууд”-аа:


•Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг
•Дэлхийд алдар цуугаа дуурсгасан их эзэн Чингис хаан, түүний өв залгамжлагчдын үлдээсэн түүхийн өв
•Монголчуудын зочломтгой, найрсаг зан чанар гээд...
Хөтөлбөрийг 2016-2025 оны хооронд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.


I үе шат - эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он
II үе шат - тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он” гэжээ.

 

Үндэсний хөтөлбөрт өгөх хариулт

1. Үнэндээ эдгээрийн аль нь ч манайд байхгүй. Байхгүй болгосон өөрсдөө үрэн таран хийж үгүй болгосон зүйлсээ зарж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохыг “санаархжээ”. Хосгүй хэмээгээд байгаа нүүдэлчдийн унаган үнэт зүйл хэдийнээ хятад мотоциклиор малаа хариулдаг, аяга цайныхаа хариуд доллар нэхдэг, хотынхоо хажуугаар морь, тэмээ унуулж тав гурван төгрөг олдог “ёс заншлаар” солигдсон гэдгийг цаасан дээр аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж байгаа эрхэм дарга нарт дуулгамаар байна. Худлаа гэвэл Хөвсгөлийн тайгад очоод цаатнууд жуулчдад “эрхэлж” эвдэрч хүнээ байсныг газар дээр нь очоод хараарай. Хөвсгөл далайдаа очоод ганц ямбийрсан онгоцондоо багтаж суух гэж яаж “алалцаж” хувиараар хөтөч хийдэг завьтай хэд нь хүмүүс рүү хэрхэн шүлсээ үсчүүлж доромжилдгийг үзмээр юм.

2. Үнэндээ их Эзэн Чингис хааны тэр энэ гээд жуулчдад үзүүлэх юм юу ч байхгүй. Байгаагүй юм биш байсан. Бид хэдэн жуулчин аваад тал хээрээр тоосон дунд сэгсчүүлж, сэгсчүүлж аваачсан газартаа нэг хад үзүүлээд энэ хадан дээр их эзэн Чингис маань үдлээд мордохдоо сууж байсан юм гэдэг тайлбарыг зарахаар сүүлийн 20 жил оролдож ирлээ. Найман зууны өмнөх нүүдэлчин соёл иргэншилтэй улс түмнээс өнөө юм үлдээгүйд гайхах юмгүй. Үлдлээ ч хиргисүүр, булш бунхан л байх нь тодорхой. Бас байсныгаа монголчууд ухаж төнхөөд гүйцээсэн. Одоо Ноён уул руугаа хомхойрон дайрсаар л байгаа. Соёлын дурсгалт зүйлс нь музейдээ тавигдаж түүгээрээ дамжуулан соёлын гэх аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Аялагч бүхэн музей дурсгал үзэж “ ухаантай царайлах” гэж явдаггүй. Тиймээс зугаа цэнгэл, үзэх харах, идэх уух, тоглох наадах, эрсдэл хийх гээд хүн гэдэг амьтны наад захын таашаалд зориулаад хэдэн төрлөөр өөрсдийн боломжоор аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ бэлдэхэд болохгүй юмгүй. Гашуун үнэнийг хэлэхэд Чингис хааныг брэндээ болгоод жуулчлал хөгжүүлж орлого олох талаараа Өвөр Монгол биднийг хол хаялаа. Үзэж харах, дамжин өнгөрөх юу ч барьж байгуулахгүйгээр Чингисийн төрсөн нутаг гээд нүцгэн тал үзүүлбэл хэн ч тоож ирэхгүй.

3.Монголчууд найрсаг зочломтгой хүмүүс мөн үү? Ер нь эсрэгээрээ. Гудамжинд бие бие рүүгээ хялайж харан зөрөх, интернэт орчинд нэг нэгнээ хэмлэх гуравхан сая монголчууд. Инээгээд зөрөх, дэмжээд хамтрах, ашиг хонжоо харахгүйгээр хийж бүтээх, хүнд үйлчлэх зан бол монголчуудын хувьд хамгийн хэрэгтэй, хамгийн их дутагдаж байгаа чанар мөн. Аялал жуучлал хүнээр дамжин хүрдэг үйлчилгээний салбар. Гэвч өглөө эрт нээдэггүй цай, хоолны газрууд, шөнө 24 цагт хаачихдаг цэнгээний газруудтай “Найрсаг Улаанбаатар” буюу эзэн Чингисийн улсын нийслэлтэй жуулчин хэрхэн танилцах вэ?
Англи хэл хальт гадарласан тоодойсон охин, гозойсон хүү 800 зууны өмнөхөөс өнөөг хүртэлх, үүх түүх, үлгэр домог, хөшөө дурсгал, ёс заншил, өв уламжлал, онцлог давуу талаа мэдэх үү? Мэдсэн ч хүний сэтгэлд хүртэл тайлбарлаж таниулаад өгч чадах уу?


Өвөлжин хөөцөлдөж олсон хэдэн жуулчныг нь хөтөч, жолооч хоёр нь авч давхиж давхиж Элсэн тасархайг харуулчхаад “Хонгорын элс үзүүлчихлээ”, Ээж хад руу аваачаад “ид шидтэй хад мөргө мөргө” гээд ашгийг нь хуваагаад авчихдаг ийм л үйлчилгээнээсээ салж чадсан билүү?


Тамирдтал нь ядрааж ийш тийш авч давхидаг, талд биеийг нь засуулдаг үйлчилгээгээ сайжруулсан билүү? Шуудхан хэлэхэд үгүй. Улам дордсон.
Зарах үйлчилгээ, өгөх бүтээгдэхүүнээ лангуун дээрээ гаргаж тавих байтугай үйлдвэрлээ ч үгүй. Үйлдвэрлэх байтугай хэнд, юу үзүүлж харуулж, яаж мөнгө болгохоо ч Монголын аялал жуулчлал одоохондоо ухаараагүй байна. Харанхуйн дунд тэмтчиж яваагийн тод жишээ нь дээрх баримт бичиг бас Аялал жуулчлалын нэртэй өөрсдөө л гадаадад аялдаг яамны байгаа байдал.
Монголын аялал жуулчлалын салбар шиг юу үзүүлэхээ шийдээгүй байж авах жуулчны тоогоо бодож жилд нэг сая хэмээн зарладаг мунхаглал өөр улс оронд байхгүй биз ээ. (2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ).


Гэхдээ энэ салбарт өдгөө 600 гаруй тур оператор компани, 370 гаруй зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, нийт 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа тоог тус салбараас гаргасан байна. Тоог гаргахад амархан л даа. Жишээ нь, 370 зочид буудалд жилдээ хэдэн жуулчин ирж буудалладаг вэ, тэр орлого дотооддоо үлддэг үү гэхэд л өөр тоо гарна. Мөн жилдээ 400 мянган жуулчин хүлээн авч байна гэдгийн хэд нь үүргэвчтэй цөөврүүд, хэд нь хар ажил хийхээр орж ирсэн хятадууд, хэд нь солонгос буудалдаа буугаад, солонгос ресторандаа хоол идээд, солонгос компанийхаа ажлыг амжуулаад Солонгосын нислэгээрээ буцаж байгаа хүмүүс вэ гэдгийг ялгаад харвал бүр ч өөр тоо гарна. Учир нь Монголд ирж байгаа хүмүүсийн хилийн хяналтын тоог үндэслэн жуулчин гэж тоолдог юм билээ. Бидний барилгын хятадууд гэж нэрлэдэг иргэдийг мөн Монгол компаниуд ийм визээр оруулж ирдэг нь мэдээж татвар, дарамт зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Ингээд цааш яривал энэ салбарын хөгжил зөвхөн цаасан дээрээ л мандан бадарч байгааг харж болно. Монголын аялал жуулчлал хөрс шороон дээрээ буугаасай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com