Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Иргэд машинтай жагсаал хийж байна

Нийслэлийн Хангарди ордны гадна авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсантай холбогдуулан өнөөдөр иргэд эрсэргүйцлээ илэрхийлж машинтай жагсаал хийж байна.

НИТХ-ын хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан бөгөөд машин эзэмшигчидийн төлбөр хамгийн багадаа тав дахин нэмэгдсэн билээ. тухайлбал, 2000 см3 хүртэл багтаамжтай тээврийн хэрэгсэл, үүний хамгийн гол төлөөлөл болох приүс автомашин эзэмшигч 2019 онд авто зам ашигласан хэмээн 20 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 100 мянган төгрөг төлнө.

Ийнхүү төлбөрийг тав дахин нэмснээр 2020 онд авто зам ашигласны төлбөрөөс төсөвт 73 тэрбум 579 сая 715 мянган төгрөг төвлөрүүлэхээр тооцоод байгаа аж. 

Жагсагчдын нэгэн төлөөлөл “Өнөөдөр энд мянган машинтай иргэд ирсэн байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол 10 мянган машин ирэх болно. Аз жаргалтай хот болгоно гэчихээд ард түмнийхээ идэх хоолноос нь хумслан өөрсдөө аз жаргалтай амьдарч, иргэдээ аз жаргалгүй болгож байна. НИТХ-ын 22 гишүүн өнөөдрийн цуглааныг Хангарди ордноосоо харж байгаа байх. Хэн нэгэн төлөөлөгчөө биш Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө гарч ирээд бидэнтэй уулзаач гэж шаардаж байна” гэсэн юм.

Тэд уг жагсаалаа энэ долоо хоногийг дуустал буюу арванхоёрдугаар сарын 15-ний ням гараг хүртэл хийнэ гэлээ. Гэсэн ч машинтай жагсагчдын автомашиныг ачихаар ачилтын машинууд ирээд байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com