Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Даваасүрэн : Агаарын бохирдол нэмэгдэж байна

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.12.9/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүргээс угаартлаа гэх хоёр дуудлага ирж, долоон хүн /хоёр том хүн, таван хүүхэд/ хөнгөн хэлбэрээр хордсон байсан. Сүүлийн үед Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна. Тиймээс түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт тавихаар ажиллаж байна. Түүхий нүүрс ашиглаж буй аж ахуй нэгжүүд нь янданд утаа шүүгч тавих ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр цахилгаанаа хэмнэх зорилгоор аж ахуйн нэгжүүд утаа шүүгчийг ажиллуулахгүй, утаа шүүгчийг нэр төдий ашиглаж байгаа зөрчлүүд илэрч байна. Тиймээс түүхий нүүрс түлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шаардлага хүргүүлнэ. Зөрчил илэрвэл гурван сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлагатай арга хэмжээ авна, зөрчлийг арилгах долоо хоногийн хугацаа өгнө. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол түүхий нүүрс ашиглах зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэлээ.

Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа юм байна.

Түүнчлэн агаарын бохирдол хэмжилтийн арванхоёрдугаар сарын 2-8-ныг хүртэлх мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  азотын давхар исэл 30 хувиар өсч, PM10 хэмжээтэй тоосонцор 20 хувиар буурч, PM2.5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар буурч, угаарын болон азоны хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй адил байгаа гэнэ.

Харин агаарын дундаж температур өнгөрсөн онд -23.2 хэм байсан бол энэ онд -14.3 хэм буюу 8.9 градусаар дулаан байна гэж албаныхан мэдээлэв.

Улаанбаатар хотын гэр хорооллууд 1.2 сая тонн, аж ахуй нэгжүүдийг оролцуулбал зургаан сая тонн түүхий нүүрсийг ашигладаг бөгөөд өдий үед 350 мянган тонн түүхий нүүрсийг ашигласан байдаг аж. Харин одоогоор 120 мянган тонн сайжруулсан түлш ашиглаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com