Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум” боллоо

“Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум”  2019 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Истанбулд хотод боллоо. 

Форумд Монгол, Туркийн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, холбоод, компаниуд оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан холбоо тогтоов.

Форумын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Нури Эрсой нар уулзаж, хоёр яамны хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв, Туркийн аялал жуулчлалын агентлагийн хооронд албан ёсны холбоо тогтоон ажиллахаар тохиролцсон байна.

Сайд Нури Эрсой Монголд аялал жуулчлалыг татахад Монголыг хамтран сурталчлах талаар хамтран ажиллах саналыг тавьж, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв. Сайд Н.Цэрэнбат Турк улсад “Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн гаргах, 2020 онд Бурсад болох дэлхийн нүүдэлчдийн наадамд Монголыг оролцуулах саналыг тавьж хамтран ажиллахаар ярилцав.

Сайд Н.Цэрэнбат мөн агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компанийн захирал Билал Экшитэй уулзаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Истанбул чиглэлд эхлэх шууд нислэг нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр болно гэдгийг харилцан тэмдэглэж, хамтран ажиллах тодорхой саналуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Форумыг  Монгол Улсын БОАЖЯ, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ, Турк улсын Соёл, аялал жуулчлалын яам, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEİK)  хамтран зохион байгуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com