Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ардчилсан нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулсан хүмүүст гавьяат цол хүртээлээ

Ардчилсан нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулсан хүмүүст гавьяат цол хүртээлээ.

 Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий хүмүүст гавьяат цол олгох зарлиг гаргав. Тодруулбал, Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
  • “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг, 

Гавьяат багш цолоор

  • Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
  • Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
  • Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг

Гавьяат хуульч цолоор 

  • “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг, 

Гавьяат эдийн засагч цолоор

  •  Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг, 

Гавьяат эмч цолоор

  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,

Гавьяат мал зүйч цолоор 

  • “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 

  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор 

  • “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
  • Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
  • Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
  • Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
  • Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
  • “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
  • Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
  • Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

  • Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав.

Мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүсийн төлөөлөл болгон Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,

Алтан гадас одонгоор

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагнав.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com