Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
2019 оны Ертөнцийн Миссээр Өмнөд Африк бүсгүй шалгарлаа

Miss Universe 2019 наадмын эцсийн шалгаруулалт АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө.

Энэ оны Ертөнцийн миссээр Өмнөд Африкийн оролцогч, 26 настай Зозибини Тунзи шалгарсан байна. Тэрээр сүүлийн шатанд Пуэрто Рика, Мексикийн оролцогчдыг ялжээ.

Тэмцээнийг Америкийн телевизийн од Стив Харви хөтөлж, ялагчийг долоон эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулсан байна.

“Над шиг арьс, үс, зүстэй эмэгтэй хэзээ ч гоо сайханд тооцогддоггүй ертөнцөд би өссөн билээ. Энэ цаг үе өнөөдөр дуусаж байна” гэж Тунзи титэм зүүснийхээ дараа хэлсэн байна.

 “Miss Universe” наадам энэ жил 68 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны сайхан бүсгүйчүүд оролцлоо.

Өнгөрсөн онд энэ тэмцээнд түрүүлж байсан Филиппиний Кэтриона Грэй өөрийн титмийг Тунзид зүүж өгсөн байна.

Мөн энэ жилийн тэмцээний үеэр Мьянмарын оролцогч өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан нь “Miss Universe”-ийн түүхэнд анхны тохиолдол болсон юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт People сэтгүүлд ярихдаа “Энэ тэмцээнийг ашиглаад би өөрийгөө лэсби болохыг зарлаж байна. Ингэснээрээ би Мьянмарын LGBTQ хүмүүст том нөлөө үзүүлэх юм” гэсэн байна.

Зүүн өмнөд Азийн Мьянмар улсад ижил хүйстэн байх нь хууль бусад тооцогддог бөгөөд баригдвал бүх насаар хоригдох хүртэл хатуу шийтгэл амсдаг.

2018 оны тэмцээний үеэр Испанийн мисс  “Miss Universe”-ийн түүхэнд анхны транс жендер оролцогч болж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 1996-2015 онд “Miss Universe” байгууллагыг эзэмшдэг байсан бөгөөд энэ үеэрээ оролцогчдын хувцас солих өрөөнд байнга нэвтэрдэг байсан талаар хэд хэдэн эмэгтэй гомдол гаргаж байсан түүхтэй.

Энэ жилийн тэмцээний үеэр сүүлийн үед шүүмжлэл, маргаан дагуулах болсон усны хувцастай үзүүлбэрийг телевизээр дамжуулалгүй, зөвхөн танхимд суусан үзэгчдэд сонирхуулсан байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com