Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Авто зам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэр У.Хүрэлсүхийн “өгөөш” байв уу

 Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан Авто машинтай жагсагчид өчигдөр Төрийн ордныг гороолж, авто зам хаав. Тэд мөн нийгмийн даатгалын сангаас дутсан хөрөнгийг ард иргэдээс татвар нэмэх байдлаар биш шударга бусаар хөрөнгөжсөн зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох замаар нөхөхийг шаардаж байгаа аж. Мөн үүнээс гадна, НӨАТ-ыг иргэдэд 100 хувь буцаан олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгох хуулийг яаралтай засах, бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, шатахууны үнийг дэлхийн жишигт хүргэж бууруулах, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэрээ цуцлахыг шаардаж буй юм.
Жагсаал өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Мөн үдийн хойно 40 гаруй насны эр гэнэт хувцсаа тайлж нүцгэлсэн юм. Энэ мэт нөхцөл байдлаас үүдээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр (2019.12.09) нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг Төрийн ордонд дуудаж уулзан, асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцэхийг чиглэл болгожээ.
Эргэн сануулахад, НИТХ-аас өнгөрөгч долоо хоногт авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр 1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг, 4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350,000 төгрөг болж нэмэгдсэн. Төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 70 орчим тэрбум төгрөг орж ирнэ, түүгээр авто замаа сайжруулж шинэчлэн барихаар төлөвлөж байсан юм.
Харин дээрх жагсаалын улмаар өнөөдөр НИТХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, уг нэмэгдлийг ахин хэлэлцэхээр болоод байна. Энэхүү шийдвэрийн талаар зарим эх сурвалж, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмний дунд өөрийн рейтингийг өсгөхийн тулд зохион байгуулалттай жүжиг тавьж байна. Авто зам ашигласны төлбөрийг жинхэнээсээ нэмэх бодолгүй байсан. Харин санаатайгаар НИТХ-аар ийм шийдвэр гаргуулж, дараа нь өөрөө буцаалгаж буй жүжгийн гол дүрд У.Хүрэлсүх тоглож байна” гэж байлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com