Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөв

 Өчигдөр Монгол орноо Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой тохиолоо. Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал батлагдсан өдөр МоАХ байгуулагдсанаа зарлаж Залуучуудын соёлын төвийн өмнө анхны цуглаанаа хийсэн өдөр. Энэ цуглаанаас Монголын Ардчилсан Холбоо олон намын систем тогтоох, хэлмэгдэгсэдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, хүний эрхийг дээдлэх зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй. Цагаан морин жилийн хэмээн нэрлэгддэг 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд улс төр, нийгэм эдийн засгийн цоо шинэ тогтолцоог тогтооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан. Чухам энэ цуглаан дээр тэрээр алдарт “Хонхны дуу”-аа дуулж олон түмнийг ардчиллын төлөөх тэмцэлд дуудсан.


Ардчилсан намын удирдлагууд жил бүрийн энэ өдөр С.Цогтсайхан агсаны хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Ардчиллын дуучинд зориулсан энэ хөшөөг Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилгаар анх цогцлоосон түүхтэй. С.Цогтсайхан агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Г.Энхболд, Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баттулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хонх хамтлагийн гишүүн тэргүүтэй МУГЖ Н.Энхбаяр, С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр болон тус намын гишүүд, дэмжигчид, “Хонх” хамтлагийн дууг сонсох дуртай фэнүүд нь хүрэлцэн ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com