Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Япон эмэгтэй Монголд 600 гаруй мод тарьжээ

Япон Улсын Осака хот дахь Монгол Улсын Соёлын элч Сато Норико өөрийн санаачилсан “Ногоон Улаанбаатар” төслийн хүрээнд цаг агаарын хүнд нөхцөлд хэрхэн мод тарьж, ургуулах, арчлах талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэнд өчигдөр сургалт зохион байгууллаа.Японы Саппоро хотын газар нутгийн хэмжээ 1121 ам км бөгөөд түүний 64 хувь нь ногоон байгууламжтай. Харин манай нийслэлийн газар нутгийн хэмжээ 4704 ам км боловч ногоон байгууламжтай нь дөнгөж 25 хувийг эзэлдэг. Тиймээс Улаанбаатарт мод, зүлэг тарих шаардлагатай ч зөв төлөвлөгөөтэй ажиллахгүй бол цөөнгүй асуудал үүсэх эрсдэлтэйг энэ удаагийн сургалтаар Японы мэргэжилтнүүд онцолж байлаа.


Хатагтай Сато мод тарих, үржүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилготой дээрх төслийг Японы Хоккайдо мужийн захиргаатай хамтран JICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр манай оронд 2011 оноос хойш гурван үе шаттай хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлчийн шатыг ирэх есдүгээр сард хэрэгжүүлж дуусна. Харин ирэх онд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад манай цэцэрлэгчдийг хамруулах бас нэгэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голт бор, сакура, сарнай, чацаргана, монос зэрэг 600 гаруй мод тарьж, 300 орчим хүнийг сургалтад хамруулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com