Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Улс төрийн соёл бүү хэл ичих нүүргүй төрийн түшээд

Ц.ХАС

 Саяхан даа, Миний нэг найз таньдаг, гэхдээ дотнын нэг нөхрөөсөө хэдэн сарын өмнө өрмийн машиныг нь гуйж аваад хэрэглэж байгаад шатаачихсан тухайгаа яриад санаа зовоод утсаар нь ярьж, уулзаж чадахгүй байгаа тухайгаа их л сэтгэл зовж ярьж байж билээ. Энэ бол та бидний дундах амьдралын ерийн л нэг хэрэг гэж бодох ч улс орон ард түмнийхээ өмнө уучилж болшгүй гэм буруутай үйлдэл хийчихээд түүнийхээ төлөө нүүр улайж нүд бүлтийхгүй яваа хүн алийг тэр гэх вэ.
 Үүнийг санаж ээ суухдаа, манай өнөөгийн төрийн эрх барьж байгаа эрхэм хүмүүс, төрийн түшээдийн тухай эрхгүй санах юм.
Гэтэл ердөө өчигдөрхөн хэвлэлээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон телевизийн шоу нэвтрүүлгийг Good Morning Britainүургийн хэсэг очих үед сурвалжлагчийн нь “Та нэвтрүүлэгт зочноор оролцох боломж байна уу” гэж асуухад “секундийн дараа эргээд ирье” гэж хэлээд туслахуудтайгаа хөргөгч рүү орж нуугдсан хэмээн about:blank хэвлэлд мэдээлжээ.
 Эндээс үүдээд гадаад орны нэг улсын нэг ерөнхий сайд танхимын нь нэг гишүүн сайд авлига авснаа, албаны машинаар хувийн зуслан руугаа хэдэн удаа явснаас, эсвэл буруу ташаа нэг үг хэлснээсээ болж огцорсон, нэг сайд нь маш хариуцлагагүй үг хэлснийхээ, ямар нэг хариуцлагагүй зүйлтэй холбогдсоныхоо төлөө Ерөнхий сайд нь огцорч байгаа тухай мэдээлэл гарах бүрийд “Манайд ямар билээ” гэж бодож суух.
Энэ бүхэн эгэл жирийн иргэд бидэнд бүү хэл ёсзүйтэй, соёл иргэншилтэй хүмүүст бол ичиж зовох, санаа зовох гэдэг нэг мэдрэмж, тийм эд эс байдаг юм байна аа гэсэн сэтгэгдэл төрөх.
Үүнээс үүдээд улс орон, бүс нутаг, аймаг орон нутгийг минь хөгжүүлчихнэ гэж итгэж найдаад сонгосон төр дэх төлөөлөл, УИХ-ын гишүүдэд маань ийм л жирийн иргэдийн, эгэл хүний хүн чанарын ёс суртахууны өчүүхэн ч гэсэн чанар байдаг юм болов уу гэсэн сэтгэл төрөх.
 Энэ нь чухамдаа энэ хорвоод зүгээр л хүн болж төрснийхөө хувьд, хэн нэгний өмнөөс хар улаан нүүртэйгийнхээ төлөө, манай монголчуудын “эргээд уулзах улаан нүүр” гэж байдгийн хувьд нэг үгээр хэлбэл “ичих улаан нүүр” байгаагийн хувьд тэр шүү дээ.
 Харин та бидний “улс орны минь төр засгийг удирдаж, бидний ирэх дөрвөн жилийн аж амьдралыг авч явна уу” хэмээн сонгосон УИХ-ын гишүүд, улс төрчдөд ийм ичих нүүр, улстөрийн юм уу, бүүр ядахдаа эгэл жирийн хүний ёсзүй, суртахуун, энгийнээр хэлбэл ичих нүүр байна уу. Хэдхэн жил сар, хоногийн өмнө ярьж хэлснээ мартчихдаг юм гэхэд хэн нэгний өмнөөс нь үүнийг нь сануулаад нүүрийг нь улайтал хэлээд байхад тэс хөндлөн зөрөөд огт өөр юм яриад нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй байгаа хүмүүсийг эрүүл ухаантай хүмүүс юу гэж ойлгох вэ.
Ирэх дөрвөн жилд “нэг ч төрлийн татвар нэмэхгүй” гэж хэлж байсан МАН гэдэг улс төрийн байгууллага, нэг нам ч яах вэ бүхэл бүтэн 100 гаруй мянган гишүүнтэй (өөрсдийнх нь хэлдгээр шүү дээ) болохоор гэж бодож болох авч намын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар нь нүүр нь улайж ичмээр дээ.
Өнөөдөр энэ нам 2016 оны сонгуулийн үеэр нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж амлаж байснаасаа бүхэл бүтэн 100 хувь ухарч 10 төрлийн татвар нэмчхээд байгаа атлаа үүнийгээ гадаад орны, олон улсын байгууллагын шаардлага хэмээн тайлбарлаж суухдаа огт ичих ч үгүй сууна.
Нам нь ч яах вэ олны байгууллага, хэн нэг хүний нэр хаяг хамааралгүй гэж бодоход бүр өөрөө тухайлаад хэлчихсэн үг өгүүлбэрийнхээ тас эсрэг яриад, хийгээд байгаа хүнд ичих нүүр, төрд алба хашиж байгаа хүний улс төрийн соёл гэж байна уу гэж асуумаар.
 УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар гэдэг хүн 2014 онд “ард түмнээс авах татвараа нэмж төсвийн алдагдлаа нөхдөг жишиг дэлхий дахинд байхгүй” гээд хэлж байсан нь орчин үеийн техник технологийн дэвшлийн ачаар дүрс бичлэгт үлдэж. Гэтэл өнөөдөр энэ хүн өчнөөн төрлийн татвар нэмэх санал оруулж батлуулчхаад ёстой нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй чанга чанга дуугараад явж байх жишээний.
Энэ Ч.Хүрэлбаатарын, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гол бодлогыг нь тодорхойлж, судсыг барьж байгаа гэх МАН-ын /Төв Хороо/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Амарбаясгалан гэгч 2016 оны сонгуулийн өмнө “Төрийн данс улайсан ч гэсэн татвар нэмэхгүй” гээд хэлчихсэн нь олон нийтийн сүлжээгээр өнөөдөр тарсаар л байна. Гэтэл энэ хүн өнөөдөр ичиж зовох, нүүр нь улайх бүү хэл нүүрэндээ элс шавар түрхчихсэн мэт өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймагт 2020 онд УИХ-ын гишүүн болчих санаатай хурдан удмын адуу тараагаад явж байна.
 УИХ-ын сонгууль болох 2016 онд л МАН-ын удирдлагуудтай ам үг нэгдэн зээл өгөх амлалт өгөн хоёр, гурван жилийн дараа Капитал банкаа дампууруулж “зээл авсан” хамтрагчдадаа “сюрприз” барих гэж төлөвлөсөн Б.Ундармаа Нийгмийн даатгалын 240 тэрбум төгрөгийг завшиж, хамтрагчидаа зээл болгон тарааж өгөөд банкаа дампууруулчхаад өнөөдөр надад хамаагүй, би төлөхгүй гээд еөр юу ч болоогүй юм шиг сууж л байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Тариалан эрхлэлтийг дэмжих гээд төрийн 27-28 төрлийн сангийн хөнгөлөлттэй зээлийг мэдээлэлд ойр байгаагаа ашиглан хоослон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэй зээлүүлэн ашиг олж байсан гишүүд өнөөдөр нүүр нь улайх бүү хэл огт юу ч болоогүй юм шиг байгааг улс төрийн соёл, хүний ёс суртахуун гэх үү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ЖДҮ бол гэмт хэрэг биш” гээд зогсч байгаа, бид яагаад зээл авч болдоггүй юм гэсэн УИХ-ын гишүүний үгийг юу гэж ойлгож болох вэ.
Эсвэл “Би та нарт ямар өртэй юм, ямар та нарыг гуйж сонгогдсон юм уу” гээд сумын клубын индэр дээрээс иргэдээ загнааад сууж байгаа ялхайсан авгайг ямар ёс суртахуунтай, улс төрийн ёс зүйтэй гэх юм уу, эрүүл ухаантай монгол хүн гэх үү...Ер нь ичих нүүртэй монгол хүн гэх үү.
 Үүнийг улс төрийн асуудал, ”УИХ-ын гишүүн хуралдааны танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг ч улс төрийн соёл, ёс зүй гэдэг нь энгийн ойлголтоор эгэл бидний сэтгэхүйгээс нэг юм уу хоёр шат дээгүүр, өөрөөр хэлбэл улс орон удирдан жолоодох мэт гэж болох, манай энэ 76 тэнэг өөрсдийгөө “улстөрч” хэмээн өндрөөр нэрлэдэг ч хэлж ярьж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүхэн нь эгэл ард биднийхээ хаана нь ч хүрэхгүй тэнэг мулгуу, юун улс төрч, юун төрийн түшээ байтугай жирийн нэгний соёл хүмүүжилд хүрэхгүй санагдаад ер болох биш.
Дээрээ хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй, УИХ-ын шийдвэрийг ч буцааж, цуцалж чадна хэмээдэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр гэгч гадаадын агаарын тээврийн онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгчийнх нь гуя, бөгсийг илж үүнийхээ төлөө Солонгосын хуулийн байгууллагаар шийтгүүлчхээд өнөөдөр “Би ямар ч буруугүй, Солонгосын нисэх компанийг шүүхэд өгнө” гээд еөр юу ч болоогүй байгаа юм шиг байгааг ичих нүүртэй, улс төрийн соёлтой эрүүл хүн гэх үү.
 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зэрэг зэрэг зээл авчихсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэт нь хэнэг ч үгүй улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх тухай яриад телевизээр яриад, хэвлэл сонинд гараад байгааг харахаар ер нь хүний ичиж эмээх зан суртахуун хаашаа одсон юм бол гэж эмзэглэх.
Улс орныхоо сан хөмрөг, эгэл ардын амьдрал ахуйгаа дээшүүлэх ёстой хөрөнгө мөнгөнөөс хулгайлж хумсалчихсан хүн төр улс, ар түмнийхээ өмнө бүү хэл ядаж гэр бүлийнхээ өмнө ичиж эмээмээр дээ.
Ер нь улс төрийн соёл, эгэл хүний ичих нүүр гэдэг бол огт өөр юм шиг атлаа тухайн хүний төрөлхийн хүмүүжилтэй нягт холбоотой зүйл.
Монголчууд “Ичих нүүрэндээ илгэ наасан” гэж ярьдаг. Үнэхээр өнөөдөр УИХ-д суугаа, та бидний итгэж найдаж сонгосон, төрийн төлөөлөл болсон энэ хүмүүсийг л чухам ингэж хэлсэн бололтой.
Ард түмэнд очих ёстой хөрөнгө мөнгө, хөнгөлөлттэй зээлийг замаас нь луйвардаж авчхаад, 2016 онд хэлж ярьж байснаасаа бүтэн 100 хувь эргэж буцаж татварыг хэдэн арван хувиар нэмчхээд, өнөөдөр ер огт юу ч болоогүй юм шиг байгаа нь улс төрийн соёл уу.
 Жирийн нэг хүн л “Маргааш үдээс өмнө бид яг танай л үүнийг хүргээд өгчихнө” гэж хэлчхээд үүнийгээ биелүүлээгүй бол хэдэн хоногоор л шаналж, нөгөө хүндээ юм хэлж чадахгүй, бишүүрхэж явдаг даа.
Манай улс төрчид бол худал хэлэх байтугай, хулгай хийсэн ч байлаа, ер айж ичих юмгүй, нүүр нь улайж, нүд нь бүлтийхгүй, харин ч “би улстөрч” хэмээн телевиз сониноор өөрийгөө гайхуулан ярьцгаах юм даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com