Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг огцрохыг шаардаж байна

 “Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлээс санаачлан “Уухай”, “Бид Уучлахгүй” хөдөлгөөн болон ХҮН-ын төлөөлөл ҮХЦ-ийн гадна талбайд хоёр цагийн хугацаанд цуглаан зохион байгууллаа. Тэд ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг огцрохыг шаардаж буй юм. Цуглаан зохион байгуулагчид ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцэж Д.Одбаярын зураг руу өндөг шидэн, машинуудыг дуут дохио өгөхийг уриаллаа. “Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлийн гишүүн Х.Номингэрэл “Д.Одбаярыг огцруулах шаардлагатай гэж үзэж буй хүмүүсийн гарын үсгийг цахимаар болон, цаасан хэлбэрээр цуглуулж байна. Үндсэн хуулийн цэц гэдэг бол Монгол Улсын хууль зүйн салбарын ноён оргил. Хуульч хүний хүрч болох хамгийн дээд карьер бол Цэцийн гишүүн байдаг. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч Монголын хамгийн том шүүгч эл асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл тархсан. Тэр хүн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзсэн бол өнөөдрийг хүртэл ингэж дуугүй байхгүй байсан. Энгийн иргэдэд хатуу үйлчилдэг хууль өндөр албан тушаалтанд ч адилхан үйлчлэх ёстой. Цахим группт маань 500 гаруй хүн нэгдсэн. Энэ группээр дамжуулан дараагийн арга хэмжээнүүдээ зохион байгуулна” гэсэн юм. “Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлийн зохицуулагч Э.Одзаяа “Бид Д.Одбаярт огцрох, Солонгос улс дахь болон нийт Монголчуудаасаа уучлал гуй гэсэн хоёр шаардлага тавьж байна. Монголын төрийг шороотой хутгаж бусармаг үйлдэл гаргачхаад ҮХЦ-д байх эрхгүй. Энэ хүнийг огцортол нь тэмцэнэ. Бид олон улсад жишиг болсон хууль, охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг дээдэлсэн орон байхыг хүсч байна. Үүнийг бий болгохын тулд тууштай дэмжинэ” хэмээсэн юм. Мөн залуус дөрвөн хананы дунд, дулаахан гэртээ зурагтынхаа өмнө суухын оронд бидэнтэй нэгдэж шударга бус зүйлийн төлөө тэмцээсэй. Ялгавартай нийгэм, хариуцлагагүй төрийн тогтолцоог өөрчилье хэмээн уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com