Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Үндэсний номын баярын өдрийг нийтээр тэмдэглэхээр хуульчилна

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өчигдөр болсон юм. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгажээ. Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлэгт оролцогчид утга зохиол, хэл, соёлын салбарын хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлж байлаа. Хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлага зайлшгүй байгааг тэд хөндөж ярилцсан юм. “Номын соёлт ертөнц” ТББ хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байна. Тус байгууллагаас санаачлан Үндэсний номын баярыг жил бүрийн тав болон есдүгээр сард зохион байгуулдаг бөгөөд өдгөө 13 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарсны хамгийн энгийн жишээ нь өдөрлөг зохион байгуулах газрын зөвшөөрөл байжээ. 13 жилийн хугацаанд долоон удаа бууриа сэлгэсэн бөгөөд хамгийн тохиромжтой, уншигчдад хүртээмжтэй байдаг газар нь Жанжин Д.Сүхбаатарын талбай аж. Дэлхийн хэвлэн нийтлэх зах зээлд 814 мянган хэвлэлийн компани байдаг. Энд жилд 103 тэрбум ам.доллар эргэлддэг том зах зээл юм. Мөн 64 хувь нь цаасан хэвлэл, 36 хувь нь е-book, audio book зэрэг бусад хэлбэрийн бүтээлүүд байдаг байна. Дэлхийн нийт номын 28 хувийг БНХАУ жилд дангаараа хэвлэдэг бол АНУ 20 хувийг хэвлэдэг гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д жилдээ 470 мянга, АНУ-д 379 мянган шинэ нэр төрлийн ном хэвлэгддэг. Харин Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар, бүртгэлтэй 40 хэвлэлийн компани ажиллаж байна. Жилд 87 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн хэвлэдэг. Үүнээс 27.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна. Энэ салбар 4000 орчим хүнийг ажлын байртай байлгадаг. Жилдээ 15 мянган нэр төрлийн ном зах зээл дээр идэвхтэй худалдаалагддагаас жилд дунджаар 600 гаруй нэр төрлийн ном шинээр зах зээлд гардаг гэдгийг “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан илтгэлдээ дурдав. Олон улсад соёлд суурилсан “зөөлөн хүчний” бодлого хүчтэй өрнөж эхэлсэн энэ цаг үед манай улсад ч ийм бодлого байх шаардлагатай. Үндэсний номын баярын өдрөөр зохиолчид өөрсдийн бүтээлийг хямдралтай үнээр худалддаг арилжааны үйл ажиллагааг явуулахаас илүүтэй Яармагийн соёлыг нэвтрүүлж, үндэсний утга зохиолын салбараа хөгжүүлэх, соёлын дархлаагаа бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болгох хэрэгтэй. Цаашдаа төрөөс ном, соёлын салбарт баримтлах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргаж, бие даасан хууль эрх зүйн орчинтой болохыг хүсч буйгаа хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com