Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Дэлхийн мисс 2019” тэмцээнийг Монголын миссийн танилцуулга бичлэгээр нээнэ

 Маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-нд Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британи улсын Лондон хотноо болно. Тус нэр хүндтэй тэмцээний сүүлийн шатны арга хэмжээг Монгол эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгийн хэсгээр нээхээр болсон байна. М.Цэвэлмаа энэ тухайгаа Дэлхийн миссийн тэмцээнийг эмчийн цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг маш том нэр төрийн хэрэг” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрээр Бусад орны зохион байгуулагчид, гэр бүлийнхэн гээд олон хүмүүс ирсэн байна. Лондонд байгаа Монголчууд минь боломжтой бол ирж дэмжээрэй гэж уриаллаа.

 Дэлхийн мисс тэмцээний ммультимедиа шалгаруулалтын санал асуулга хаагдаж Балба улс тэргүүлсэн байна. Харин Монголын мисс М.Цэвэлмаа тус санал асуулгаар гуравдугаар байрт оржээ. Түүнд саналаа өгөх компанит ажлыг 21 настай дүү нь удирдан зохион байгуулж бүх оюутны байранд очиж эгчийгээ дэмжих уриалга дэвшүүлж санал хураасан аж. Мисс М.Цэвэлмаа энэ тухай Юуны түрүүнд хайртай дүүдээ маш их баярлалаа. Дүү минь эгчийнхээ болон эх орныхоо төлөө нойр хоолоо умартан дэлхийн 130 оронтой санал асуулгаар өрсөлдлөө. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Ялсан ч, унасан ч, ичсэн ч гэсэн үргэлж бие биенээ дэмжиж байгаарай. Та бүхэндээ баярлалаа. Одоо тэмцээний сүүлийн өдрийг хүлээх үлдлээ хэмээжээ. Тэрбээр их эмч мэргэжилтэй ба түүний хүмүүнлэгийн төсөл Монгол улсын түүхэнд анх удаа Дэлхийн мисс тэмцээний Зорилго бүхий гоо сайхан номинацын шилдэг аравт шалгарсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com